• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Цагаан сонголтын дараа Н.Энхбаяр ямар хариуцлага хүлээх вэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт хэрвээ ирцийн босгоо давж чадахгүй бол хэн, хэн ямар хариуцлага хүлээх вэ?

1. Сонгуулийн ирцийг хүргэж, сонгуулиа зохион байгуулж чадаагүй Сонгуулийн ерөнхий хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч таарна.

2. Сонгууль өгөх сонирхол, хүсэл тэмүүлэлгүй болтол бялууруулсан, бас буруу хүнээ нэр дэвшүүлсэн намууд нэр дэвшигчээ солих хуультай.

3. Сонгуульд амжилт үзүүлж чадаагүй учраас МАН, АН-ынхан удирдлагууддаа хариуцлага ярих нь улс төрийн соёл. Одоогоор АН-ын дарга С.Эрдэнэ л “Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялагдсан ч, би намын даргаас огцрохгүй, намын дүрэмд тийм заалт байхгүй” гэдгээ их эртнээс, Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани эхлэхээс өмнө мэдэгдсэн. Энэ үгийг нь одоо цаг дээр буулгавал тэрээр “Баттулга ялагдсан ч би огцрохгүй” гэж хэлсэн хэрэг.

4. Харин нэгэн цагт өөрөө ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч явсан хэрнээ өнөөдөр иргэдийг “цагаан сонголт”-д уриалж яваа Н.Энхбаяр ямар хариуцлага хүлээх вэ?

Хэрвээ ирцгүй сонгууль болбол МАН, АН дотор хариуцлагын асуудал яригдах нь тодорхой. Яаж, хэрхэн өрнөхийг бол хэлж мэдэхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгууль ирцгүй болсонд Н.Энхбаяр ба түүний нөхөд ямар ч хариуцлага хүлээхгүйг л мэдэж байна. Хэрвээ тэдэнд л ашигтай сонгууль болохгүй бол, Н.Энхбаяр М.Энхболдтой, эсвэл Х.Баттулгатай наймаа тохирохгүй л бол тэд бужигнуулсаар байх нь тодорхой. Эндээс гарах асуулт бол, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хэнд ашигтай гарах ёстой вэ?

Ерөнхийлөгчийн сонгууль бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн сонгууль учраас ард түмэн ялах ёстой. Хэрвээ энэ логик үнэн л юм бол ард түмний эрх ашгаас үнэтэй, ард түмний эрх ашгаас дээгүүр намуудын болон Н.Энхбаярын фэн клубын эрх ашиг гэж байх ёсгүй. Хэрвээ хүн бүр аль нэгэн намын дуулгавартай гишүүн, үгүй бол хэн нэгний фэн клубын идэвхтэн гэж өөрийгөө тооцохгүйгээр том ард түмний жижиг хэлтэрхий гэж тоож саналаа өгвөл ард түмэн ялна. Ирцгүй сонгууль, эсвэл цагаан сонголт ч ард түмний ялалт байж болно, гагцхүү ард түмэн ялагдах л эрхгүй.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-05 10:38:14


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.26.195.204) 2017-07-05 19:18:16
    Enxbayar buu gordi, chi bol xvn bish, dendvv muu xvn
  2. Зочин (27.123.214.117) 2017-07-05 17:34:02
    Энхбаярт салаавч таарна Битгий горьд ард туман ялна нэмэлт юмуу эсвэл дахин явагдахгуй ялагч энэ санал хураалтаар тодорно
  3. Зочин (202.9.42.48) 2017-07-05 11:41:47
    Н.Энхбаяр. С Ганбаатар, нар сонгогчдыг саналаа өгөхгүй байхыг уриалаагүй. " Цагаан сонголт” хийхийг уриалсан ." тархи угаах" зорилготой бол ийм тэнэг юм бичхээ боливол таарна!!
  4. Зочин (122.201.26.171) 2017-07-05 11:05:22
    АН МАН-ынхан нийлээд ч Энхбаяраа дийлэхгүй байгаад л учир байна. Тэр тийм мундаг хүн үү, нөгөөдүүл нь тэгтлээ барьцаанд орчихсон юм уу.

Танд санал болгох