• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ж.Баясах: Төрийн ажилд улстөржихөө болих хэрэгтэй

“Ази дахь геополитикийн өөрчлөлт, хэтийн төлөв ойрын 10 жилд” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж байна. Тус эрдэм шинжилгээний бага хурал Австрали, Голланд, Франц, Орос, Хятад, Монгол гэсэн зургаан орны 10-аад эрдэмтэн судлаачид оролцож байгаа ба Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор, Ойрхи Дорнод руу чиглэсэн Оросын гадаад бодлого, цэргийн ажиллагаа, Орос Америкийн харилцаа, Ази дахь газар нутгийн маргаан, Солонгосын хойгийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр 10 гаруй илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Энэ үеэр ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны профессор Ж.Баясахтай эрдэм шинжилгээний бага хурлаар яригдаж байгаа асуудал, тэр дундаа Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын өнөөгийн нөхцөл байдлын тухай онцлон ярилцлаа.

-Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлаар юуг онцолж байна вэ?

-Энэ хурлын онцлог нь ойрын 10 жилд дэлхий дахинд болоод, Монгол Улсад юу болж өрнөх вэ гэдэг талаар алс, ирээдүйг харсан асуудлыг ярилцах хурлыг Монгол Улсад зохион байгуулж байна. Хоёр Солонгосын асуудал юу болох вэ? Хятад Тайван хоёр нэгдэх үү? зэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсан олон асуудал байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурал дээр Голланды эрдэмтэн баялгийн хараалын тухай ярьж байна. Энэ бол хөндөгдөх чухал асуудал юм.

-Монгол Улстай хамааралтай ямар асуудал хөндөгдөж яригдах вэ?

-Зүүн хойд Азийн улс буюу одоо Зүүн Азийн улс гэж ярьдаг болсон манай Монгол Улстай холбоотойгоор бид цаашид улс орнуудтай ямар байр суурь барьж хамтран ажиллах вэ гэдгийг ярьж байна. Тухайлбал, хоёр Солонгосын асуудалд ямар байр суурьтай байх ёстой вэ, Хятад-Япон хоёр улсын харилцаа муудвал аль алинтай нь харилцаагаа ямар төвшинд байлгах вэ зэрэг яригдах чухал асуудал болж байна. Мөн ОХУ-ын удирдлага ирэх жил солигдоно, Хятадын коммунист намын их хурал болж байнгын хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөнө гэх зэрэг хөндөгдөх зүйлс их байна. Нэг ойлгомжтой зүйл нь Хятад улс 1993 оноос хойш “Нэг бүс, нэг зам” гэдэг бодлого явуулсан. Си Зиньпин дарга дахиад таван жилээр улирч ажиллах нь тодорхой байгаа. Харин түүнийг ажлаа өгөх буюу 2023 оноос хойш энэ бодлого цааш үргэлжлэх үү гэдэг нь тодорхойгүй. Одоо байдал таатай байгаа дээр эдийн засгийн коридорыг Монгол Улс нэлээд сайн ашиглах нь зүйтэй юм.

-Манай урд, хойд хоёр хөршийн манайтай харилцах харилцаа илт сайжирч байгаа нь сүүлийн үед ажиглагдаад байна. Ялангуяа, Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хэлэлцээр дээр харагдаж байна.

-Украинаас болж дэлхий нийт нэлээд хямарлаа. Энэ асуудлаас болж Орос-Хятад хоёрын харилцаа нэлээд ойр болсон. Харин тэд дундаа байгаа улсыг хаяж болохгүй гэдгийг ойлгож Монголд хандах хандлага асар сайжраад байна. Дэлхийн бодлого өөрчлөгдвөл түүнийгээ дагаад юмс өөрчлөгдөж байдаг. Сая Ерөнхий сайд Тувагаас нааш төмөр зам татах ажлын талаар хэлэлцээр хийгээд ирлээ. Энэ ажил Орос, Монгол, Хятадаас гадна Казахстаныг оролцуулсан дөрвөн улсын харилцааг хөгжүүлэхэд мөн асар их дэм болно гэж харагдаж байна. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын Ерөнхий сайдтай олон гэрээнд гарын үсэг зурсан боловч тэдгээрийн дотор ойлгомжгүй зүйлс байна. Тавантолгой руу Хэрлэн голоо урсгая гэж яриад байгаа. 700 км урсаад Хэрлэн голын 40 хувь нь ууршчихвал яах вэ? Турба татвал юу юм гэхээс тэр ажил болохгүй. Зарим зүйл дээр төрийн эрх мэдэлтнүүд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсохгүй, хайнга шийдвэрүүд гаргаж байна. Манайх 1950-аад онд Улаанбаатарын баруун Сэлбэ голыг хаагаад одоо ямар сөрөг дагавар үзүүлж байгааг бид харж байгаа.

-Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын ажилд гацаа бий болж байгаагийн гол шалтгаан юу байна вэ?

-Бид Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор бий болгох ажилд оролцож байгаа. Гэхдээ яг хэрэгжиж, гараас гарсан ажил эхлээгүй л байна. Мэдээж гацаа үүсч байгаа гол шалтгаан санхүүжилт байгаа. Мөн нөгөө талаараа ганцаараа бие даан шийдэх боломж бидэнд байхгүй болохоор бас их хэцүү байна. Оростой ярьж байсан бол буцаад Хятадтайгаа ярих хэрэгтэй болох жишээтэй. Түүнчлэн, Орос-Хятад үргэлж ийм найз хэвээр байх уу гэдэг нь асуулт болж байна. Яваандаа хөндийрөх байдал ажиглагдаж байна.

-Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл яригдаж байгаа. Энэ ажлын явц ямар байна вэ?

-Сая 24 гэрээ байгуулсан. Хэрлэн голын усыг Тавантолгой руу татах талаар сая би дурдсан. Энэ бол боломжгүй санаа. Энэ мэт хөрсөн дээр буух боломжгүй хий дэмий зүйл цаасан дээр буулгаад байна. Энэ ажлыг судалгаан дээр үндэслэж ярихгүй бол зүгээр нэг улстөрчдийн амаар яваад байвал ажил явахгүй. Шинэ Засгийн газар гарлаа, дараагийнх нь өмнөхөө тэр чигт нь үгүйсгээд өмнө нь хийж хэрэгжүүлж, яригдаж байсан үйл ажиллагаануудаа бүгдийг нь үгүй хийгээд байна. Тиймээс бүтэлтэй, урагштай ажил гэж бий болохгүй байна. Төрийн ажилд улс төржихөө одоо болих хэрэгтэй.

Улсаа хөгжүүлэх бодлого алга. Төлөвлөгөөтэй баймаар байна. Өмнөд Солонгос, Хятад зэрэг орнуудад 5 жилийн төлөвлөгөө байна. Тэгвэл 4 жилээр гарсан Засгийн газар өмнөх эрх баригчдынхаа хийж байсан ажлыг нулимаад байхаар ямар төлөвлөгөө бий болж, ямар төлөвлөгөө хэрэгжиж, ямар төлөвлөгөө үр өгөөжөө өгөх юм бэ. Тэгээд бодлого солигдож хийж байсан ажлуудаас хэрэгтэй юм юу ч үлдэхгүй болж байна. Энэ бол Монголын бүх талын гацааг үүсгэж байна.

Дээр нь, бадар барьдаг эдийн засагтай. Манай улсын төр засгийн удирдлагуудын гаднынхантай хийж байгаа ихэнх уулзалт нь гараа тоссон гуйлтууд. Өөрсдөө эхлээд ажлаа төлөвлөөд техник эдийн засгийн үндэслэлээ хийчих ёстой юм. Гэтэл тийм юм алга. Төрийн тэргүүнүүд өөрсдийн эрх ашгаа л бодоод байхаас улсаа хөгжүүлье гэж бодохгүй байна. Тиймээс өөрсдийн дураар дайраад байгаа нь харагдаж байгаа юм. Эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухаанч гаргалгааг хүлээж авч, сонсохгүй байна.

-Эдийн засгийн коридорын 32 төслөөс юуг илүү онцолж, өөрт ашигтай гэж харж байна вэ?

-Манай улсын тухайд төмөр зам, өндөр хурдны зам хамгийн чухал байгаа. Бид нар нутаг дээрээ төмөр зам дайруулаад өнгөрүүлэхэд л болж байгаа юм. Зүүн бүсээр аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлээд, баруун талаараа ачаа тээвэрлэлтээ хөгжүүлж, төв хэсгээрээ төмөр зам, хурдны замтай болчихвол болоод явчихна. Орос-Хятад хоёр манайхтай холбоотойгоор Алтайн хил хязгаарыг хөгжүүлэх талаар яригдаж байгаа. Цагаан нуурын эдийн засгийн онцгой бүс гэж яригдаж байна. Алтайн нутгийн ажил хэрэгжвэл Орос, Монгол, Хятадаас гадна Казахстан нэмэгдэнэ. Түүнээс гадна эргэж буцаж байгаа зүйлс бас байна. Эгийн голын төсөл дээр Орос хэлснээсээ буцлаа. Энэ талаар Хятадын сонин, хэвлэлүүдээр хөндөгдөж байгаа. Гурван улсын харилцаа сайн байна гээд байгаа үнэндээ бүдрээд байна шүү дээ. Удахгүй шинэ Ерөнхийлөгч гарах гэж байна. Ерөнхийлөгч хэн байх нь урд, хойд хоёр хөршид шууд нөлөө үзүүлэх нь тодорхой. Хятадын зүгээс М.Энхболдыг сонгогдоосой гэсэн хүсэл байгаа. Харин Монголчууд М.Энхболдод саналаа өгөхгүй байна шүү дээ.

-Төмөр зам болон дэд бүтцийн ажлаа эрчимжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Төмөр замаа хурдан барьж, ачаа тээврийн харилцаагаа хурдан эхлүүлэх хэрэгтэй. Тэгээд аялал жуулчлалаа хөгжүүлэх нь чухал. Жилдээ 500 мянган жуулчин авдаг. Энэ тоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хятадуудыг хоёр хоног аяллын визээр хүлээж авдаг болчиход болно. Гэтэл эрх баригчид буруу ярьж ойлгуулаад энэ ажилд асуудал үүсчихлээ. Мөн уул уурхай гэхээсээ илүү мал аж ахуй, хөдөө аж ахуйг илүү хөгжүүлэх нь зөв.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-03 16:12:28


Нийт сэтгэгдэл: (10)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (176.10.107.180) 2017-07-05 07:15:50
    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
  2. Сайхнаа (163.172.67.180) 2017-07-05 04:24:20
    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
  3. Саруул (185.38.14.215) 2017-07-05 01:41:27
    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  4. Батцэцэг (163.172.223.200) 2017-07-04 22:26:51
    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
    1. Zochin (103.26.195.178) 2017-07-24 23:33:50
      Enkhbold od ard tumen itgekh uu, khamgiin gol ni Ulaanbaatarchuud ene khund sanalaa ugsungui , Avilgaliin etseg gej tsololson Enkhbayariig bid nuuts noyonton bolgokh uu, bichij baigaa yumaa bodokh khergtei. Neg khunii shunal ekh ornoo elgeer ni khevtuulj baina daa. Saruul gej khund khandaj khelkhed delkhi globalchlagdakhaas eserguutsej baigaag kharin oilgoogui yum bish uu, arabiin yertunz, afrik tiv, khyatad uls ungun deeree global gej baigaa bolovch tsaaguuraa neg khyatad gedeg bodlogo yavj baigaa gedgiig ankhasr. Deer ni yum bolgond amerik setgekhuigeer unguts bodokh khereggui.ted khezee ch uuruuld sainiig uvluuleegui yum shuu.
  5. Саруул (93.115.95.202) 2017-07-04 18:53:06
    Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.
  6. Саруул (51.15.53.83) 2017-07-04 15:10:02
    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд ***** маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
  7. Мөнхөө (163.172.67.180) 2017-07-03 22:44:17
    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  8. onom (116.68.148.98) 2017-07-03 17:46:10
    Mongolchuudiin ene China-gaas aidag setgexuig uurchilj chadaxgui baixoo. zurxend shar us xuruulna gedeg l bolson yum shig bgaa yum uvug deedsiin uyees bur gene-d ni suuchixsan aidas.
  9. Зочин (27.123.214.118) 2017-07-03 16:43:29
    ene nuxur china bna,

Танд санал болгох