• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

АТГ-ынхан төрийн албан тушаалтнуудын хөрөнгийг иргэдээсээ нууж байна

2017 оны хоёрдугаар улирлын сүүлийн сар буюу зургадугаар сар дуусч байна. Гэтэл Авлигатай тэмцэх газрынхан УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргын хөрөнгө орлогыг нууцалсаар байна. Нууцалсаар байна гэдгийн учир нь, тус байгууллага жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгох ёстой. Гэтэл тэд ямар шалтгаанаар иргэдээсээ нууж байна вэ. Арай сонгуулийн мөчлөгтэй холбоотой юм биш биз?

Авлигатай тэмцэх газар 2007 онд нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, нягталж, шалгадаг болсноос хойш 10 жил өнгөрч байна. Төрд ажиллаж, татвар төлөгчдийн халааснаас цалинжиж байгаагийнхаа хувьд “төрөөс хумслаагүй” гэдгээ нотолж албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогоо тус газарт шинэчлэн мэдүүлдэг. Мэдүүлгийг нь АТГ гурван сарын хугацаанд шалгаад төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын хэмжээг олон нийтэд мэдээлдэг. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн гишүүдээс авахуулаад Улсын дээд шүүхийн шүүгч нар, шүүхүүдийн ерөнхий шүүгч нар, Улсын ерөнхий прокурор түүний орлогч нар, УИХ-ын 76 гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын дарга, яам, агентлагийн удирдлагуудын хөрөнгө чинээг иргэд жил бүр хянах мэдээлэлтэй болдог юм.

АТГ хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар улиралд багтааж дээрх мэдээллийг “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон өөрийн веб сайт, хэвлэлд нийтэлдэг. Дундаж хугацааг авч үзвэл, 2011 оноос хойш дөрөвдүгээр сарын 20-ноос хэтэрч зарласангүй. Тэгсэн мөртлөө сүүлийн зургаан жилд хөрөнгө орлогоо мэдүүлдэг албан тушаалтны тоо 58 мянга байсныг 38 мянга болгож, сүүлд 28 мянгад хүргэж цөөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, АТГ-ын бүртгэж хянадаг цаасан баримт бараг хоёр дахин багасчээ. Ийм байхад тавдугаар сарын 15 болоход 240-хөн албан тушаалтны хөрөнгийг яагаад олон нийтэд дэлгэхгүй байна вэ.

ХОМ дэлгэхгүй байгаа шалтгааныг “оффшорын эсрэг” гэж нэрлэгдэж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлийг урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбож зөвтгөж болох юм. Тус хуульд зааснаар, нийтийн албан тушаалтан оффшор бүсэд эзэмшиж байсан хөрөнгөө зарж, хувьцаагаа борлуулж, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө бусдад зарж шилжүүлсний дараа хөрөнгөө АТГ-т мэдүүлэх учиртай. Ийм ажиллагаа хийгдсэн байлаа гэхэд Монголын төрд ажиллаж байгаа оффшорчин АТГ-ын ачааллыг нэмж, бүтэн сараар ХОМ задлахгүй байх шалтгаан болсон гэхэд итгэхэд бэрх. тэгвэл, АТГ-ын дарга Х.Энхжаргал комиссар аа, оффшоргүй ХОМ уншмаар байна.

Гэтэл дөнгөж УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нарын л хөрөнгө орлогыг нийтэд ил болгосон. Бусад яав. Дахиад асууя, бидний халааснаас цалинждаг төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг хаана хүрээд гацсан бэ, Х.Энхжаргал дарга аа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-29 10:31:28


Нийт сэтгэгдэл: (15)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (172.56.12.59) 2017-07-19 03:16:19
    АТГ ын даргаар Энхжаргал санамсаргүй сонгогдсон хүн биш. М.Энхболдын гарын хүн. Тэхээр шалгах, мөрдөх ажил энэ хүний хувьд урагш ахихгүй. Энхжаргал огцом баяжсан нь бас учиртай л байх даа.
  2. Энхболд.Н (173.245.66.76) 2017-07-18 12:35:37
    ХОМ мэдүүлгийг нэн яаралтай гаргаж өгөх үүрэгтэй байгууллага Ингээд удахаарал хар төрөх юм! Шалгах хэрэгтэй!
  3. Иргэн (103.26.195.208) 2017-07-18 11:31:47
    Энэ Энхжаргал дарга болохдоо М.Энхболдод нилээд мөнгө өгөөд бас тохиролцоо их хийсэн хэрэв түүнийг ил болговол адбан тушаалаасаа буух тохироотой тул яаж ч чадахгүй ангайж яваа. АТГ авилга авдаг газар болсон шүү дээ. Энэ монголд үнэн шударга юм гэж байхгүй ээ.
  4. ард (202.179.11.10) 2017-07-01 15:30:37
    нийтлэлээ уншаад сэтгэгдлээ бич мөнхөө саруул болд нэрээ нуугч зочидоо сонгуулийнхаа хар пиарыг өөр газар хий
  5. ард (202.179.11.10) 2017-07-01 15:26:40
    ажлаа хийж чаддаггүй дарга нарт хариуцлага тооц төрийн ажлыг цалгардуулж түмэн олныг доромжлохоо боль
  6. Зочин (51.15.48.253) 2017-06-30 06:48:08
    За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.
  7. Зочин (193.90.12.88) 2017-06-30 04:49:13
    Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.
    1. zochin (103.229.122.19) 2017-06-30 17:26:02
      Enhboldiin luivariig gadniihan medchiheed yaj ch medeh ul buteh nohor gej unelgee ogson ni todorhoi bna
  8. Зочин (192.160.102.169) 2017-06-30 02:32:55
    Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд ***** маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.
  9. Саруул (62.102.148.67) 2017-06-30 00:22:22
    Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.
  10. Болд (176.126.252.12) 2017-06-29 22:15:22
    Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.
  11. Мөнхөө (193.201.225.45) 2017-06-29 19:53:51
    Тэр Путинтэй зураг хөрөгөө эвлүүлээд поп-доод байсан. Яах гэж тэр том хүнээр оролддог юм бээ энэ женко. Дэллхий даяар Монгол популист ерөнхийлөгчтэй болох магадлалтай гэж ярьж байна. Сонгогдоочгүй байхад Монголд орж ирэхээр яригдаж байсан хөрөнгө оруулалтууд гацаж хүлээлтийн байдалд орлоо. Доллар маш хурдацтай өсөж байна.
  12. Зочин (59.153.113.103) 2017-06-29 19:29:51
    элбэгдорж энхболдын нохой ард түмэнд хатуу албан тушаалтанд долдой атг цагдаа тагнуулыг татан буулгаад шинээр шинэ эх оронч залуусаар байгуул
  13. Зочин (27.123.214.124) 2017-06-29 11:44:10
    АТГ татан буулгаад гадны төслөөр зөвхөн соён гэгээрүүлдэг жижигхэн газар байгуулаад явахад болно, энэ газар чинь авлига бадруулагч болсон шү дээ.
  14. Иргэн (202.9.42.233) 2017-06-29 11:37:31
    Өө за за биднийг сонгууль гэж солиоруулж бөйгаад цэвэрхэн үлдчих юм байна л даа. Хуулийг албан тушаалтнууд гууль болгодог тод жишээ

Танд санал болгох