Бүтээгч | 4 мин уншина

Олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор -'UG Arena'-г онцлох нь

Олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор -'UG Arena'-г онцлох нь
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 18
Тив дэлхийн чанартай урлаг, спортын тэнцээнүүдийг эх орондоо зохион байгуулахад нэн түрүүнд бидэнд олон улсын стандарт бүхий спорт заалны асуудал тулгардаг билээ. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр “Уран ган” групп өөрийн 100 хувийн санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн анхны спортайнмент цогцолбор “UG arena”-г бүтээн байгуулсан байна. Шинээр нээгдээд удаагүй тус спортын цогцолборт саяхан Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолтууд болж өнгөрсөн нь олон улсын чанартай тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эхлэлийг тавьж өглөө. Иймд бид Монголын хамгийн том спорт цогцолбор болох “UG Arena”-г танилцуулж байна.
Дэлхийн жишигт нийцсэн Монголын хамгийн том спортаймент цогцолбор “UG Arena” нь спорт, энтертайнмент, шоу бизнес хосолсон цогц үйлчилгээг үзүүлэх бөгөөд нийт 20 мянган м2 талбайтай, зургаан давхар бүхий байгууламж юм. Гаднаа 700, дотроо 140 автомашины зогсоолыг шийдэж өгчээ.
undefined
Гурван мянган хүний суудалтай спорт ордон
Цогцолборын 3-6 давхарт нийт 8 мянган м2 талбай бүхий гурван мянган хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн спортын ордон байрлах бөгөөд “UG Aren” цогцолборт зөвхөн спортын тэнцээн уралдаан зохиогоод зогсохгүй шоу арга хэмжээ, концерт, дуурь, драмын жүжиг, цирк гэх мэт соёл урлагийн бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Аливаа арга хэмжээг 100 хувь зохион байгуулахад туслах хувцас солих өрөө, нүүр будалтын өрөө, ажилчдын өрөө, техникийн шийдлийг бүрэн хангасан ТВ эфирийн өрөөнүүд болон сэтгүүлчдэд зориулан шууд дамжуулах 20 цэгийг шийдэж өгсөн байна.
undefined
undefined
15 метр бүхий спорт авиралтын хана
Цогцолборын гадна талд 15 метр өндөр хоёр төрлийн зам бүхий дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн авиралтын хана байгуулж байгаа аж. Ингэснээр зуны улиралд хананд авиралтаар, өвөлдөө мөсөн авиралтаар хичээллэгчдэд зориулсан уг хана нь авиралтын спортын хөгжилд хувь нэмрээ багагүй оруулах шийдэл юм.
undefined
E-sport танхим, VIP караоке, Beauty land,
Орчин үеийн спортын төрөлд хүчээ авч буй интернэт спортоор хичээллэгч, сонирхогч нарт зориулж e-sport танхим байгуулсан байна. Тус танхим нь цогцолборын хоёрдугаар давхарт байрлах бөгөөд нийт 815м2 талбай бүхий 177 хүний суудалтай, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан бөгөөд мэргэжлийн түвшний компьютер тоног төхөөрөмжөөр тоноглосон байна. Мөн тэмцээн шууд явуулах боломжтой, талууд шилэн хаалтаар тусгаарлагдсан 10ш VIP өрөө, 10 хүний зохион байгуулалттай VIP гурван өрөөтэй аж.
VIP караоке мөн адил хоёр давхарт байрлах бөгөөд интерьер дизайны орчин үеийн шийдэлтэй 6-30 хүртэл хүн хүлээх хүн хүлээн авах хүчин чадал бүхий өндөр зэрэглэлийн 15 өрөөний сонголттой юм. Мөн энэ давхарт мэргэжлийн үсчин гоо сайхны үйлчилгээ, алжаал тайлах төв, маникюр, make up artists, спа, сувилал болон спорт эмнэл зүйн үйлчилгээнүүд төвлөрсөн байдлаар шийдсэн.
undefined
Хурлын танхим
Цогцолбор нь спорт танхимаас гадна бүх төрлийн хэвлэлийн бага хурал, спортын эзэн олон зочин багуудын уулзалт зохион байгуулагдах боломжтой, нийлүүлж болон хоёр хэсэгт хуваан ашиглагдах тус бүр 200м2, 300м2 талбайтай хоёр хурлын танхимыг шийдэж өгчээ. Энэхүү хурлын танхим нь цогцолборын тавдугаар давхарт байрлаж аж.
Shopping area
Нэг давхарт төлөвлөгдсөн “Shopping area” нь нийт 4000м2 талбайд харьяалагдах бөгөөд 45-130м2 талбай бүхий 33 худалдаа үйлчилгээний зориулалттай showroom-ээс бүрдэх юм.
Тоног төхөөрөмж
Тус цогцолборын инженерийн шийдэл, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлтүүд нь олон улсын жишиг стандартад нийцсэн байна.
Тухайлбал, архитектор төлөвлөлт, шийдлийн хувьд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-нд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг "Schelde Sports" брэндийн "Super Sam 325 Pro" загвараар угсарсан байгаа бөгөөд уг загвар шийдлийг дэлхийн шилдэг спорт цогцолбор орднуудад ашиглажээ.
Италийн "Dallariva" брэндийн "Compact-45" стандартын "hevea" модоор хийгддэг шалыг суурилуулж байна. Тус шал нь олон улсын шалны стандартын хамгийн өндөр зэрэглэлийн тоглолтыг зохион байгуулахад тохирсон чанар стандартыг хангасан юм байна.
"Dallas Mavericks" спортын ордонд ашигладаг гэрлийг “UG ARENA”-д байрлуулах бөгөөд тоглогчид болон үзэгчдийн нүд рүү гялбадаггүй, зураг даруулах, бичлэг хийхэд зориулсан тод бөгөөд зөөлөн тусгалтай гэдгээ онцгой давуу талтай аж.
Дэлхийн алдартай "JBL", "BRX", "LINE", "ARRAY" брэндийн хөгжмийн тоног төхөөрөмжүүд нь спорт ордонд зориулагдсан дуугаралттай бөгөөд гадагшаа цуурайтахгүй байх стандарт зориулалтыг хангасан байна. Тус ордны үзэгчдийн суудлыг стадион, аренад хамгийн чанартай суудал нийлүүлдэг "AVANT seating" брэндийг сонгожээ.
Энэхүү цогцолборын бүтээн байгуулалт 16 сарын хугацаанд олон хүний хөдөлмөр, зүтгэлээр ашиглалтад оруулсан бөгөөд урлаг, спортын наадмыг олон улсын түвшин зохион байгуулагдах боломжийг ийнхүү бүрдүүлжээ.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн