Тэд бидний тухай | 1 мин уншина

Элон Маскийн 'SpaceX' компани Монгол Улстай хоёр чиглэлд хамтран ажиллана

Элон Маскийн 'SpaceX' компани Монгол Улстай хоёр чиглэлд хамтран ажиллана
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 17

Элон Маскийн SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний "Solarcity" болон хотын түгжрэлийг бууруулах "Hyperloop" төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаараа мэдэгджээ.

Тодруулбал, өчигдөр /2022.08.16/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд SpaceX компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийжээ.

2022 оны тавдугаар сард ЦХХХЯ “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ийг баталсан бөгөөд энэхүү бодлогын баримт бичигтэй Старлинкийн үйл ажиллагааны стратегитай хэрхэн уялдах талаар ярилцсан аж.

Түүнчлэн уулзалтаар Старлинк төслөөс гадна Элон Маскийн сэргээгдэх эрчим хүчний төсөл болох Solarcity болон Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцсон байна. SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний Solarcity болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгджээ. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс дээрх төслүүдийн мэдээллийг сонсож, холбогдох албаны хүмүүстэй нь холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна. Уг төслүүдийг хэрэгжүүлэхэд үе шаттай уулзалтууд хийх юм байна. 

undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн