"No War" хөдөлгөөнийхөн өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийлээ. Жагсагчид Украины төрийн далбааны өнгийг илтгэсэн давуу барьж, дайныг эсэргүүцэн, энх тайванг хүсэж үзэл бодлоо илэрхийлэв. Мөн ОХУ-ын Элчин сайдыг яаралтай Монгол Улсыг орхихыг иргэд шаардлаа.