Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Дэлхийн 8 тэрбум дахь иргэний аав Б.Ананд: Миний хүү шинэ улсад, онцгой өдөр төрлөө

Дэлхийн 8 тэрбум дахь иргэний аав Б.Ананд: Миний хүү шинэ улсад, онцгой өдөр төрлөө
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 16
Зургийн эх сурвалж: Canberratimes
Дэлхийн хүн ам өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 8 тэрбум болсон билээ. Тэгвэл тус өдөр Австралийн Канберра хотод мэндэлсэн Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын хүү А.Мэргэнийг Австрали улс дэлхийн 8 тэрбум дахь иргэнээр бүртгэгдсэн байна. Тэдний хүүг дэлхийн найман тэрбум дахь иргэнээр бүртгэснийг Австралийн хамгийн том хэвлэл болох Canberratimes онцолсон.
А.Мэргэний аав Б.Ананд гэр бүлд нь тохиосон мартагдахааргүй нандин мөчөө хуваалцлаа. Тэрээр  “Шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү онцгой өдөр төрлөө.  НҮБ-ын тооцооллын дагуу дэлхийн хүн ам 8 тэрбум хүрэх өдөр аав ээждээ ирж, хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. 8 тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү . Миний хүү Австрали улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан билээ. Хамгийн мундаг ажлыг хийсэн хайрт эхнэр Лхагвасүрэндээ баярлаад баршгүй" хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ.
Дашрамд онцлоход, Австрали улсаас дэлхийн найман тэрбум дахь иргэн болсон А.Мэргэн хүүгийн аав Б.Ананд нь анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат аж. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн