Нийгэм | 2 мин уншина

НМХГ: Тусад нь хийх ёстой фасадыг нийлүүлж хийснээс болж 'Зүүн хүрээ' хотхонд цууралт үүссэн

НМХГ: Тусад нь хийх ёстой фасадыг нийлүүлж хийснээс болж 'Зүүн хүрээ' хотхонд цууралт үүссэн
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 19

Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Зүүн хүрээ шилтгээн” хотхоны барилга дундуураа цууралт үүссэний улмаас цонхнууд хагарч, автомашины гарааш дотор нэг хананаас нөгөө хана хүртэл дундуураа цууралт үүссэн талаар нийгмийн сүлжээнд мэдээлэл түгсэн. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын газраас ямар шаардлага тавьж байгаа талаар тодрууулаа.

undefined

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга С.Даваасүрэн “Зүүн хүрээ хотхонд 2018 онд Мэргэжлийн хяналтын газраас шалтгалт хийж, дүгнэлт гаргасан. Энэхүү барилгын гадна фасад яагаад хагарсан гэдгийг оршин суугчид нь ойлгож байгаа. Харин сошиалд барилгыг гадна талаас харахад барилга даацын хана, хавтангаараа хагарч хоёр тийш салж унах гэж байгаа юм шиг тавьсан байсан. Үндсэндээ тэрхүү барилга нь хоёр тусдаа барилгын гадна фасадыг үргэлжилсэн барилга мэтээр нэг болгож хийчихсэн. Уг нь барилга болгон тус тусдаа өөрийн фасадыг хийлгэх ёстой. Барилга тусдаа баригдсан юм чинь газар хөдлөлтийн хэлбэлзэл ч гэсэн тусдаа байх ёстой шүү дээ. Гэтэл үүнийг нэг барилга мэт гадна талын өнгө үзэмжийг бий болгосон. Энэ бол барилгын технологийн алдаа. Тэрнээс барилгын үндсэн хийцэд нөлөөлж, тухайн барилга нурах, гажилт үүсэх асуудал одоогоор улсын байцаагчийн гаргасан дүгнэлт, шалгалтаар тогтоогдоогүй байна. Хэрэв ашиглагч байгууллага буюу СӨХ, иргэд эргэлзэж байвал бусад байгууллагад төлбөрөө өгч тогтоолгож болно” гэлээ.

Уг хотхон нь 2015 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Нийтдээ  450 гаруй өрх амьдардаг аж. Мөн энэхүү хотхонд 2018 онд мэргэжлийн хяналтийн газраас хийсэн дүгнэлтэд ямар нэг аюулгүй гэдгийг дурдсан байна.  

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн