Хөндөх сэдэв | 1 мин уншина

Машинаа хөдөлгөхдөө 1.4 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Машинаа хөдөлгөхдөө 1.4 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 27

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /долдугаар сарын 25-26/ Тээврийн цагдаагийн албанд 303 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтсэн байна. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 4 хүний амь нас хохирсноос нэг нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

-Долдугаар сарын 25-ны өдрийн 7 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын “Хан хошуу” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож , зорчигч 25 настай, эмэгтэй Д-гийн амь нас хохирсон.

-Долдугаар сарын 25-ны өдрийн 08 цагийн орчим Говь-Алтай Бигэр сум 4-р баг Хөх хонд гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй  О-гийн амь нас хохирсон.

-Долдугаар сарын 24-ний 21 цагийн орчим Увс аймаг тариалан сумын 2-р баг “Хужиртын адаг” гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 1 нас 4 сартай эрэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон.

-Долдугаар сарын 26-ны 06 цагийн орчим Хөвсгөл аймаг Ханх сум 1-р баг “Сэвсүүл” гэх газарт шороон замд Toyota-Raun маркийн автомашин жолооч, явган зорчигч 56 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон харамсалтай хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн