Таны сонорт | 2 мин уншина

Сонгуульд санал өгөх хамгийн өндөр настан иргэн 113 настай

Сонгуульд санал өгөх хамгийн өндөр настан иргэн 113 настай
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 23
Улсын их хурлын найм дахь удаагийн сонгууль маргааш болох гэж байна. Энэ жил сонгуулийн нас 2.1 сая иргэн саналаа өгөх учиртай. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг насаар нь задалбал 18-24 насны 324,000 гаруй, 25-45 насны нэг сая орчим, 45-аас дээш насны 740,000 гаруй иргэн байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлсэн.
Монгол Улсын хамгийн өндөр настай иргэн Чингэлтэй дүүрэгт саналаа
2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 123 иргэн иргэний бүртгэлд бүртгэгдсэн байгаа нь энэ тооны иргэд сонгууль өгнө гэсэн үг.  Тодруулбал, 100-аас дээш настай ахмадуудын 43 буюу 87.7 хувь нь Улаанбаатар хотод, 80 буюу 12,3 хувь нь орон нутагт байгаа юм. Хамгийн өндөр настай иргэн Чингэлтэй дүүрэгт амьдардаг бөгөөд өдгөө 113 нас хүрчээ. 100-аас дээш настай өндөр настнуудыг аймаг, бүсээр ангилбал,
undefined
2016 онд 25670 сонгогч зөөврийн хайрцгаар сонгуульд саналаа өгч байсан
Түүнчлэн жил бүр сонгуулийн санал өгөх байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогчийн саналыг  тухай санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүн оршин багйаа газарт очиж авдаг уламжлалтай. 2016 онд 25670 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгч байжээ. Харин энэ жил саналаа хайрцгаар дамжуулах өгөх хүсэлттэй иргэдийг хүсэлтийг авсан байгаа бөгөөд магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч, тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг СЕХ-оос шалгаж байгаа гэсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооноос Зөөврийн хайрцгаар дамжуулан санал өгөх иргэдийн  тоон мэдээллийг зургадугаар сарын 24-ний өдрийн 12.00 цагт мэдээлэх юм.  
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар дараах сонгогчид хүсэлт гаргасан саналаа өгдөг.
-Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч
-Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч
-Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдчон сонгогч
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн