Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг чөлөөлөх тушаал гарчээ.Тодруулбал, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна. Түүнийг Үндсэн хуулийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэдэг үндэслэлээр чөлөөлөхөөр болжээ. Уг тушаалыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өглөө. Ж.Батбаясгалан нь Монгол-Оросын хамтарсан III сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга юм байна. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон "Би С.Будрагчаа шиг сэтгүүлчийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг сургуулийн Удирдах зөвлөл шийднэ. Мөн ОХУ-тай зөвлөлдөх ёстой" хэмээх байр суурийг өчигдөр илэрхийлсэн юм.