Бүтээгч | 1 мин уншина

Л. Халтар: Дарханы замын Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийг энэ долоо хоногт нээнэ

Л. Халтар: Дарханы замын Баруунхараагийн төвөөр дайрсан хэсгийг энэ долоо хоногт нээнэ
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 21
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын ажлын явцын талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л. Халтар мэдээлэл өглөө. 
Тэрээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын багц-4 буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байна. Цайдамын хөндий талаасаа эхний 9 км замын хучилтыг хийсэн. Энэ ажил үргэлжилж байна. Яг одоогийн байдлаар Баруунхараагийн хойд талын сэтэрхий хөтлийг уруудад суурь асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэж байна. Баруунхараагийн төвөөр дайрсайн хэсгийн авто замыг энэ долоо хоногийн сүүлээр нээхээр төлөвлөж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй багц-2 авто замыг “Арж капитал” ХХК-ийн гүйцэтгэж байна. Энэ хэсэгт одоогийн байдлаар 24.7 км авто замд хучилт хийж, 22,5 км хүртэл шинэ замаараа хөдөлгөөнөө нээлээ” гэжээ.
Эргэн сануулбал, нийт 204.11 км урт энэхүү замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголтын банкны тусламжтайгаар 2017 онд эхлүүлсэн бөгөөд 2023 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар байсан юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн