Нийслэлийн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ангийн багшдаа зодуулсан хэмээн хүүхдийнхээ улайж, хавдсан гарны зургийг цахим орчинд нийтэлж, гавьяат багш ийм зохисгүй үйлдэл гаргаж болох уу гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан билээ.