Нээлт | 1 мин уншина

Твиттер хуурамч хаягуудыг устгаж эхэллээ

Твиттер хуурамч хаягуудыг устгаж эхэллээ
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 7
Твиттерийн гүйцэтгэх захирал Элон Маск ням гаригт хувь хүн болон албан газруудыг дуурайдаг хуурамч хаягуудыг устгахаа мэдэгдлээ. Цахим нийгмийн сүлжээнд улстөрчид болон олны танил хүмүүсийг дуурайж, элэглэдэг хаягууд нь төөрөгдөл үүсгэх тохиолдол цөөнгүй тохиолддог. 
Тэгвэл Твиттер өөр хэн нэгнийг дуурайж, төөрөгдөл үүсгэж байж болзошгүй хэрэглэгчдэд эхлээд анхааруулга өгч, мэдээллээ засварлахыг шаардах аж. Улмаар хэрэглэгч бусдыг төөрөгдүүлсэн мэдээллээ засварлаагүй тохиолдолд тухайн хаягийг түр хугацаанд хязгаарлана. Хэрэглэгч хаягаа сэргээхийн тулд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргээ баталгаажуулж, өөрийгөө мөн гэдгийг баталгаажуулах мэдээллээ заавал оруулах шаардлагатай. Хэрэв мэдээллээ залруулах болон баталгаажуулахдаа хуурамч мэдээлэл болон бичиг баримт ашигласан тохиолдолд тухайн хаягийг бүрмөсөн устгах арга хэмжээ авах юм.
Твиттер өмнө нь, цахим нийгмийн сүлжээний дүрмийг зөрчсөн хаягуудад анхааруулга өгч, хязгаарлах болон устгах арга хэмжвээ авдаг байсан. Харин энэ удаа ийнхүү өөр хэн нэгнийг дуурайж, бусдын алдар хүндэд халдаж, элэглэн тохуурхдаг хаягуудыг анхааруулгагүй устгах арга хэмжээ авч эхэлжээ. Мөн компани цаашид шийдвэр гаргах хүртэл устгасан болон хориглосон хаягуудыг сэргээхгүй аж.
Мөн Твиттер “Twitter Verification” үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр хэрэглэгчид сард 8 ам.доллар төлж хаягаа баталгаажуулах цэнхэр тэмдэг түрээслэх боломжтой болох юм. Тиймээс технологийн мэргэжилтнүүд хуурамч хаяг устгах процесс нь цахим нийгмийн сүлжээг бодит хэрэглэгчид зонхилсон эрүүл орчин бий болгоод зогсохгүй “Twitter Verification” үйлчилгээг идэвхжүүлэх нэг алхам гэж харж байгаа юм.
Эх сурвалж: The Verge
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн