Шүүх | 1 мин уншина

Шүүх: Дайныг эсэргүүцсэн Э.Одбаяр нарын таван залууд хилийн хориг тавив

Шүүх: Дайныг эсэргүүцсэн Э.Одбаяр нарын таван залууд хилийн хориг тавив
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 22

Нийслэлийн прокуророос “No War” хөдөлгөөний таван залууд хилийн хориг тавих саналаа шүүхэд өгсөн. Прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2022.07.22/ 13:30 цагт болсон байна. Шүүхээс "No War" хөдөлгөөний үүсгэн байгуулагч иргэн Э.Одбаяр нарын таван залууд /Ц.Чинбат, Б.Билгүүн, Э.Одбаяр, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл/ хилийн хориг тавихаар шийдвэрлэжээ. 

Шуух хуралдааны дараа Э.Одбаяр тайлбар өгөхдөө “Биднийг ямар ч хэвлэл, өмгөөлөгчгүйгээр шүүлээ. Цэвэр хэлмэгдүүлэлт болчихлоо. Дайныг идэвхтэй эсэргүүцсэнтэй холбогдуулж ийн хориг тогтоолголоо. Тэгвэл бидэнтэй адилхан дайныг эсэргүүцээд байгаа бүх залууст хилийн хориг тогтоож болно шүү дээ. Биднийг хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр 23.1.1-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ нь хүний эрхийн зөрчлүүд гаарч, хэвийн үзэгдэл болсныг баталж байна гэж харлаа. Дайныг эсэргүүцсэн таван залууд хилийн хориг тавьж байгаа ч бид энгийн л хүн. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд үзэл бодол үгээ хэлсэн. Бидний үг, үйлдлийг хорьж болох ч үзэл бодлыг хорьж болохгүй” гэлээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн