Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

ФОТО: 'Дэлхийд дайн хэрэггүй' тайван жагсаал болов

ФОТО: 'Дэлхийд дайн хэрэггүй' тайван жагсаал болов
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 1
МоАХ, Хэвтүүл, NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд “Дэлхийд дайн хэрэггүй” тайван жагсаал, цуглааныг зохион байгуулав.
МоАХ-ны гишүүн А.Цэрэнбат: Бид ОХУ-ын ард түмнийг эсэргүүцээгүй. Дайнаа л болиосой, энх тайван, эв нэгдэлтэй байгаасай гэж хүсэж жагсаж байна. Манай улс шинэ Үндсэн хуулиар ардчилсан, энхийг сахих бодлогыг баталгаажуулсан. Дэлхийд дайн гарах нь Монгол Улсын иргэдийн амь насанд заналхийлж байна. Монголчууд цөөхөн учир дотоодын зөрчилдөөнөө болих хэрэгтэй. Тэгэхээр эв нэгдэлтэй, энх тайван байхыг хүсэн жагсаж байгаа юм шүү. Бид аль нэг улс орныг эсэргүүцээгүй.
"No double standart” иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү: Хүн төрөлхтөн асуудлыг дайн тулаанаар шийдэж ирсэн. Тэгээд XX зууны дунд үеэс “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг баталж, энх тайвнаар амьдарч ирсэн. Хүн төрөлхтөнд энх тайван амьдрах, зэрэгцэн орших боломж бололцоо хангалттай байна. Бид энх тайвныг л хүсэж байна. Манай улс төвийг сахисан улс учир төрийн өндөр албан тушаалтан, улс төрийн намууд нэг талыг барьсан байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Дайныг хүсдэг хүн гэж байдаггүй шүү дээ. Энэ жагсаалаар хэнээс ч юу ч шаардахгүй, Монгол залуус энх тайвныг хүсэж байна гэдгээ илэрхийлэх гэж байна.
Жагсаалын үеэр өөр хөдөлгөөнийхөн ирж, эмх замбараагүй байдал үүсгэснээс болж жагсаал тарлаа.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн