Түрээсийн орон сууцтай холбоотой асуудлаар Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал Ж.Хичээнгүйтэй ярилцлаа.“Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцны барилгын ажил дууссан уу, хэзээнээс иргэдийг оруулах вэ. Нийгэмд хүлээлт маш их байна?-972 айлын орон сууцыг түрээсийнх болгох уу, худалдан борлуулах уу гэдгийг Засгийн газар шийднэ. Харин түрээсийн орон сууцыг цаашид өмчлөх боломжтой болсноор иргэдийн дунд маш их хүлээлт бий болсон байна. Өвлийн улиралд дулаанаа авч чадаагүй учраас 972 айлын орон сууцыг ашиглалтад оруулах хугацаанаас гурван сараар хойшилсон. Одоогийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна. “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн 18 барилга бий. Үүнээс эхний гурав нь оршин суугчаа хүлээн авахад бэлэн болсон. Гэхдээ нийтэд нь хүлээлгэж өгөх ёстой учраас энэ сарын дундуур гэхэд улсын комисст хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын комисс хүлээж авсны дараа бүртгэлийн ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Зургаадугаар сараас бүртгэлийн ажлыг эхлүүлнэ гэж ойлгож болно. -Хөгжлийн банкнаас санхүүжилт гаргасан учраас түрээслэх эсэхэд тэдний саналыг харгалзах уу. Хөгжлийн банк 972 айлын орон сууцыг түрээслэхэд ямар байр суурьтай байгаа вэ?