Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Замбараагүй хаягжилт эх хэлний дархлааг сулруулж байна

Замбараагүй хаягжилт эх хэлний дархлааг сулруулж байна
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 29
Гэрээсээ гараад алхахаар Монгол Улс биш олон улсын “Өртөө” гээд нэрлэчихмээр санагдах юм. Монголд амьдраад байна уу, гадаадад амьдраад байгаа билүү, бүү мэд. Караоке, клаб, ресторанаас эхлээд олон янзын дуудахад хүртэл хэцүү, хэл хугалчихмаар элдэв дэлгүүр хаа саагүй. Тэдгээрийг нь хүнсний  аль эсвэл хувцасны дэлгүүр гэдгийг нь орж байж л мэдэх нь олонтаа. Уг нь Монголдоо амьдарч байгаагийнх элдэв хэл сурахгүй эх хэлээрээ уншаад үйлчлүүлэх эсэхээ шийдэхсэн.
“Монголын хууль  гурав хоног” гэдэг. Засгийн газар нь гаргасан хуулиа хэрэгжүүлье ч гэж боддоггүй, иргэд нь дагаж мөрдөнө ч гэж үгүй. Энэ жишгээр хууль нь “гууль” болж хувирсан хуулиудын нэг бол Монгол хэлбичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, иргэдийн боловсролыг сайжруулах зорилготой Засгийн газрын 37-р тогтооол, УИХ-ын баталсан Монгол хэлний хууль юм. Тус хуульд багтсан аж ахуйн нэгж, байгууллагын хаяг зар сурталчилгаатай холбоотой заалт одоог болтол хэрэгжээгүйг нийслэлийн дурын нэг гудамжнаас төвөгггүйхэн харагдана. Адаглаад "Медвико", "Фарммаркет", "Элизабет", "Медимпекс интернэшнл" гэснийг хаанаас нь яаж харвал эмийн сан гэж ойлгох вэ. Фарммаркет гэснийг МиниМаркет гэдэг ганц ойрхон нэршилтэйгээ эндүүрч орсон хөгшчүүл ч бий. Уг нь Элизабет эмийн сан гэсэн байвал ойлгомжтой байх юм.  Социализмын бүтээгдэхүүн болох одооны настангууд  “Соёлын довтолгоо”, “Соёлын бодлого”  зэрэг олон арван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бичиг үсэгтэй болсон. Гэтэл  “хадан гэр”-тээ харихын наана цайны сүүгээ авахын тулд  “Монхор хамартан”, “Модон шаахайтны” гээд хэдэн ч хэл сурах болчив.
undefined
undefined
Замын торгууль бичдэг шигээ торго
Аж ахуйн нэгжүүд Монголд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй дампуурлын ирмэгт тулж, ажилчдынхаа цалинг тавихад ч хэцүүхэн гэцгээдэг. Гэвч 8.4 сая төгрөг илүүчлэх орлогтой байгаа бололтой. Хаягжилтийн стандартыг мөрдөөгүй тохиолдолд өдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох заалттай. Үүнийгээ замын торгууль бичдэг шигээ төр “Төмөр нүүрээ” үзүүлж мөрддөг болгох нь зүйтэй. Хуулийн заалтыг зөрчиж байхыг бодоход торгууль нь багадаад  байна уу гэлтэй. Аль эсвэл ААН-үүд иргэдийн хэлний боловсролд анхаараад давхар хэл сурах шаардлагыг зориудаар үүсгээд байна уу.
Зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг байгууллагын гадна хаяг англи хэлээр бичиж болно гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ эхэлж монгол хэлээр бичиж түүнээсээ хоёр дахин бага өндөртэйгөөр доод талд нь бичихийг зөвшөөрсөн. Харин үүнийг үл тоож хоёр дахин жижиг биш хэд дахин томоор хэвлэн дан ганц өөр улсын хэлээр байрлуулсан тод жишээ хотын төвд нийтлэг харагдана. Тухайлбал, Black pearl restaurant юм. Үүний зөв жишиг нь Black pearl restaurant/ Хар сувд ресторан эсвэл Black pearl restaurant/ Ресторан гэж тодотгож өгөх ёстой юм.
undefined
Гадаад орны аялагчид байтугай нийслэл дотроо иргэд нь төөрсөөр. Гэтэл  шийдвэр гаргагчид улсын хоёр дахь хэл бол англи хэл хэмээсээр албан байгууллагын хаяг, зар сурталчилгааг харь хэлтэй хослуулахыг хүлээн зөвшөөрөх хандлагатай. Түүнийгээ монгол хэл мэдэхгүй жуулчид ААН-үүдээр үйлчлүүлэхэд илүү хялбар болно хэмээн тайлбарлана. Тэгвэл гадны улсад Монголчуудад хэлний бэрхшээл үүсэх байх гээд дэлгүүр, зоогийн газраа монгол хэлээр хаягжуулсан улс орон байвал түүнийг нь төрийн дээдүүдэд түгээнэ биз. Хайгаад ч олохгүй. Гэтэл манайхны ихээр зорчдог Өмнөд Солонгост нийт аж ахуйн нэгжүүдийн  80-90 хувь нь төрөлх хэлээрээ хаягжуулсан гэх судалгаа бий.
Хаягжилтийн асуудал бүр даамжирч хот дотроо мунгинах маягтай болов. “Оюутан хүүдээ түрээсийн байр хайх санаатай зар уншлаа. Гэхдээ одооны сонингийн зар зар биш гадаад хэлний толь бичиг шиг л уншиж барахгүй болжээ” хэмээн иргэн Д.Чимэддорж ярив. Түүний уншсан сонингийн байр түрээс гэсэн хэсэгт нийт 41 ширхэг зар байгаагийн 18-ийг нь Bogd villa, X apartment, River garden, Batonik center, Green art гэх мэт газрууд бүрдүүлж байлаа. Хаягжилтаас болж зарим иргэнд Улаанбаатар хот бараг л  төөрдөг байшин болжээ. Ихэнх албан байгууллагын нэр, хаяг гадаад хэл дээр байгаагийн цаана эх хэлний дархлаа улам бүр суларч байх шиг...
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн