Дэлхий | 1 мин уншина

Пелосигийн онгоц Тайваньд ойртвол сөнөөнө гэж заналхийлэв

Пелосигийн онгоц Тайваньд ойртвол сөнөөнө гэж заналхийлэв
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 31
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси бямба гаригт Азийн орнуудад хийх айлчлалаа эхлүүлсэн.
Тэрээр уг айлчлалын хүрээнд Япон, Өмнөд Солонгос, Сингапур болон Малайз зэрэг холбоотон орнууддаа зочлох юм. Гэхдээ АНУ-ын гурав дахь өндөр албан тушаалтан Тайваньд айлчилж магадгүй байгаа нь Бээжин болон Вашингтоны харилцаа хурцдах шалтгаан болоод байгаа билээ.
Тэгвэл БНХАУ-ын Коммунист намын гол хэвлэл болох “Global Times” сонины тоймч Ху Ши Жинь бямба гаригт “Хэрэв АНУ-ын сөнөөгч онгоцууд Ненси Пелосиг дагалдан Тайваний агаарын бүсэд орж ирвэл энэ нь түрэмгийлэл болно. Энэ тохиолдолд БНХАУ-ын батлан хамгаалах хүч Пелосигийн зорчиж яваа болон АНУ-ын сөнөөгч онгоцнуудад анхааруулах цохилт өгөх зэргээр хүчээр газардуулах бүрэн эрхтэй. Хэрэв газардах тушаалыг биелүүлэхгүй бол шууд цохилт өгч, сөнөөх болно” гэжээ. Хэдий Ху Ши Жиний жиргээ нь Бээжингийн албан ёсны байр суурь биш ч “Global Times” сонин нь Коммунист намын үзэл суртлын гол зэвсэг, дуу хоолой билээ.
Мөн Ху Ши Жинь өмнө нь, “Global Times сонины” ерөнхий эрхлэгч, намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн юм. Тиймээс АНУ-ын Төлөөлөгчийн танхимын даргын амь насанд заналхийлсэн түүний байр суурийг Бээжингийн албан бус мэдэгдэл гэж хүлээн авч болох аж.
Эх сурвалж: Insider
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн