Эдийн засаг | 2 мин уншина

Монголбанк: Монгол Улс ирэх дөрвөн жилд 14 тэрбум долларын өр төлнө

Монголбанк: Монгол Улс ирэх дөрвөн жилд 14 тэрбум долларын өр төлнө
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 2

Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээ 30.6 тэрбум ам.долларт хүрснийг Монголбанкнаас зарласан. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад өрийн хэмжээ нийт эдийн засгийн хэмжээнээсээ бараг гурав дахин нэмэгдсэн үг. Энэ нь олон улсын дундажтай харьцуулахад тав дахин өндөр үзүүлэлт болж байгааг ОУВС-аас анхааруулсан.

Монгол Улс ирэх дөрвөн жил нийтдээ 14 тэрбум ам.долларын өр төлбөр барагдуулах тооцоог оны эхэнд Монголбанкнаас гаргасан юм. Үүний дийлэнх нь хувийн хэвшил болон Засгийн газрын баталгаатай гаргасан бондын өр төлбөрүүд эзэлж байна.

Үүнээс зөвхөн Засгийн газарт хамаарах өр төлбөр гэхэд л 3.4 тэрбум ам.доллар буюу 9.5 их наяд төгрөгийн зээлийг барагдуулах хуваарьтай. Тухайлбал, 2021 онд Мазаалай бондын 500 сая, Синдикат зээлийн 250  сая ам.долларын өр төлнө.

Цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй болж, улсын төсөв их хэмжээгээр тасрах эрсдэл үүсээд байгаа. Өр төлбөрөө хугацаандаа бүрэн төлж барагдуулахад том хүндрэл учирна гэдгийг эдийн засагчид болон эрх баригчид хэлсэн. Нөгөө талд Монгол Улсын гадаад валютын нөөц ч өр төлөх хангалттай хэмжээнд хүрээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд байна. Тиймээс ирэх жилд хүлээгдэж байгаа өр төлбөрийг хэрхэн барагдуулах, нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах талаар яаралтай төлөвлөгөө гаргах шаардлага бий. Манай улсын хувьд хүлээгдэж байгаа өр төлбөрийг дахин санхүүжүүлэх эсвэл хугацааг сунгах хувилбарууд байгаа юм.

2020 оны хувьд хүлээгдэж байгаа өр төлбөр байхгүй ч 2021-2024 он хүртэл дараах том хэмжээний өр төлбөрийг барагдуулах хуваарьтай байна.

undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн