Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.29-ний 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа. Мэдээллийн эхэнд Засгийн газар 2021 оны тавдугаар сарын эхэн гэхэд нийслэлийн 1.1 сая иргэн буюу 18-аас дээш насны хүн амын 60 хувийг дархлаажуулах зорилго тавин ажиллаж байна. Тиймээс "COVID-19"-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.