Open iToim app
Эдийн засаг | 1 мин уншина

Нүүрсний экспортын орлого 120 хувь өсөв

Нүүрсний экспортын орлого 120 хувь өсөв
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 16
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс 2022 оны эхний 11 сарын байдлаар 27.11 сая тонн нүүрс экспортлоод байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 78.7 хувь буюу 11.9 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Харин нүүрсний экспортын орлого өмнөх оноос 120.9 хувь өсөж, 5.74 тэрбум ам.долларт хүрчээ.
Гэвч оны эхний 11 сард төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 38.1 хувиар буурч, 2.7 сая тонн. Экспортын орлого 61 хувь буурч, 370 сая ам.долларт хүрсэн байна.  
Эх сурвалж: SXCoal
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн