Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Төрийн байгууллагын мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрээр “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 2011 онд батлагдаж, хэрэгжиж байгаа хуулийг бид шинэчлэн найруулж Нийтийн мэдээллийн тухай хууль гэж өөрчилж байгаа. Нийтийн мэдээллийн тухай хууль гэж өөрчлөх болсон шалтгаан бол төрийн байгууллагаас гадна хууль эсвэл гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг шилжүүлж байгаа хуулийн этгээдүүд орж ирж байгаа. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн холбоотой компаниудын үйл ажиллагааг ил тод байлгах асуудал орж ирж байгаа учраас Нийтийн мэдээллийн тухай хууль гэсэн байгаа.
Ил тод байх мэдээллийн талаар хангалттай зохицуулалтгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг албаны нууцад хамааруулж байгаа нь Иргэний болон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх хөндөгдөхөд хүрч байна.
Нийтийн мэдээллийг ангилахдаа нээлттэй, хязгаартай, хаалттай гэсэн гурван төрөлд мэдээллийг ангилж зохицуулж өгсөн.
Нээлттэй байх мэдээллийг жагсаалтад таван чиглэлийн 54 багц мэдээллийг нээлттэй болгож байгаа. Тухайлбал: