Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Ц.Билэгтсайхан: Оргил үед хөдөлгөөнийг 50 хувь хязгаарлавал тохиолдлын тоо 2 дахин буурна

Ц.Билэгтсайхан: Оргил үед хөдөлгөөнийг 50 хувь хязгаарлавал тохиолдлын тоо 2 дахин буурна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 19
Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан: Тохиолдлын тоог илтгэдэг нэг том үзүүлэлт бол PCR шинжилгээний эерэг илрэх хувь гэж байдаг. Энэ нь оны өмнө PCR шинжилгээний 4-5 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 20 хувьд хүрсэн байна. ХӨСҮТ дээр хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнүүдэд өөрчлөлт орсон. Арваннэгдүгээр сарын сүүл арванхоёрдугаар сард эрсдэлд суурилсан арга хэмжээ хэрэгжүүлж байсан бол дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор том кластер, эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тандалтын судалгаа хийхэд нийт тохиолдлын 80-90 хувь нь гэр бүл, ажлын газраас халдвар авч байна. Түүнчлэн халдвар авсан иргэдийн сүүлийн тав хоногт үйлчлүүлсэн газруудаас авч үзэхэд  дэлгүүр, эмнэлэг, эмийн сан, томоохон худалдааны төвүүдээр явах үедээ халдвар авах эрсдэл өндөр бөгөөд мөн олон нийтийн газруудаар явахдаа 60 гаруй хувь нь ойрын хавьтал болсон хэмээн гарсан. Хэрэв олон нийтийн газруудаар үйлчлүүлэх гэж байвал N95, мэс заслын үед хэрэглэдэг чанрын шаардлага хангасан амны хаалтыг хэрэглэхийг зөвлөж байна.
УОК, УОК-ын ажлын хэсэг, ЭМЯ болон бусад ажлын хэсгүүдтэй тандалтын судалгаануудыг хийж байгаа. Судалгааны тооцоогоор нэгдүгээр сарын сүүлээр тохиолдлын тоо оргилдоо хүрнэ. Харин хувилбарын талдалтын хувьд нийт оны өмнө нийт шинжилгээний 1-3 хувь, нэгдүгээр сарын эхний долоо хоногт нийт тохиолдлын 40-50 хувь, хоёр  дахь долоо хоногт 60-70 хувь нь Омикрон хувилбар болохыг тогтоосон.  Улс орон даяарх  эрсдлийн үнэлгээг хийхдээ магадлалын түвшин, үр дагаварын түвшинг тогтооход  магадлалын түвшин маш өндөр, үр дагаварын түьшин өндөр эрсдэлтэй гэж гарсан. Үнэлгээний түвшингээс улбаалан салбар бүрт тулгамдаж буй асуудалд анхаарах зүйлс гэж 13 зөвлөмжийг гаргасан.  
Бидний гаргасан тооцооллоор хэрвээ ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүй, халдварын тархалт энэ хэвээр өсвөл ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт /Цагаан сарын үеэр/ оргил үедээ хүрч буурна. Гэхдээ тохиолдлын тоо энэ үед өдөрт 50-60 мянгад хүрэх бололцоотой. Харин бид хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал тохиолдлын тоо даруй хоёр дахин бага байх боломжтой. Мөн үүнийг даган орны ачаалал буурах юм.
ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр: Халдвар авсан иргэдийн эмнэлзүйн байдлыг харахад  30 хувь нь хөнгөн, 60 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь, 0,7 хувь нь нэн хүнд гэсэн ангилалаар эмчлэгдэж байна.  ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар  395 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүс нь эрэмбэ, ангиллаар хүнд болон хүндрэх эрсдэлтэй хүмүүс  юм. Илэрч буй нийтлэг шинж нь амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрч байна. Үүнд хуурай ханиалгах, халуурах, хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлж байна. Өмнөх хувилбаруудыг бодвол уушгины хатгалгаа болж, амьсгалын дутагдалд орж, зохиомол амьсгалын аппаратад орох байдал бага. Хүндэрч нэн хүнд ангилалд  буй иргэдийн хамгийн түрүүнд зүрх судасны өвчтэй, хоёрдугаарт чихрийн шижинтэй, гуравт уушгины архаг өвчтэй мөн таргалалттай хүмүүс орж байна. Өмнөх хувилбаруудыг бодвол хүүхдүүд шинж тэмдэгтэй өвдөх нь нэмэгдсэн. Нийт тохиолдлын 21 орчим хувийг эзэлж байна. Энэ нь 0-11 насны вакцинд хамруулж чадаагүй иргэд гэсэн үг юм.     
Мөн нийт иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, нэмэлт тундаа ялангуяа залуучуудыг хамрагдахыг зөвлөв. Залуучууд хөнгөн тусах боловч гэр бүл, ойр дотны настай хууч өвчтэй хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхаарууллаа.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн