“Covishield” вакцин нь Оксфордын их сургууль болон "AstraZeneca"-гийн хамтран боловсруулсан "AZD-1222" вакцины Энэтхэгт үйлдвэрлэгдсэн хувилбар бөгөөд "SARS-CoV-2" вирусийн эсрэг 70 хувийн үр дүнд хүрсэн. Рекомбинант уг вакцины нэг бүтэн тун тус бүр 0.5мл савлагаатай бөгөөд хоёр тунг 4-6 долоо хоногийн зайтай гарын булчинд тарих юм. Вакцины эхний тунг тариулснаас хойш 2-14 хоногт халуурах, жихүүцэс төрөх, бага зэрэг ханиалгах, амьсгал давчдах, сульдах, булчин хөндүүрлэх, нус гоожих, бөөлжих, гүйлгэх зэрэг хөнгөн шинж тэмдэг илрэх боломжтой. Вакцинд 18-аас дээш насны иргэдэд хамрагдах боломжтой бөгөөд харшилтай, халуурч байгаа, ил шархтай буюу цус алдалттай, дархлаа султай, эсвэл дархлааны системд нөлөө үзүүлдэг эм ууж байгаа, жирэмсэн, хөхүүл, эсвэл жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд болон "COVID-19"-ийн эсрэг өөр вакцин тариулсан хүнд хориглох заалттай.