Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Кремль: Цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох шийдвэр огт гаргаагүй

Кремль: Цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох шийдвэр огт гаргаагүй
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 27
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гаригт тодорхой бүс нутгуудад цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох шийдвэр гаргасан гэх мэдээллийг үгүйсгэлээ.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаас хойш Монгол Улсын хилээр нэвтрэх орос иргэдийн тоо эрс нэмэгдэж, хойд хөрштэй хиллэдэг хилийн боомтуудын ачаалал ердийн үеэс гурав дахин нэмэгдсэн. Тухайлбал, Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр Албанбулаг хилийн боомтоор 25-ны өдөр 229, 26-нд 830, 27-нд 867, 24-нд 931, 25-нд 984 ОХУ-ын иргэн орж ирсэн.
Харин өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Алтанбулаг автозамын боомтоор ОХУ-ын 1018 иргэн орж ирсэн байна. ОХУ-тай хиллэдэг автозам, төмөр зам болон агаарын хилээр сүүлийн долоо хоногт нийт Оросын 7978 иргэн орж ирсэн бол 3369 хүн гарсан аж. 
Хиймэл дагуулын мэдээллээс харахад Орос-Гүржийн хил дээр 48 цаг үргэлжлэх дараалал үүссэн бөгөөд ОХУ-ын хилийн боомтууд иргэдийн гарах урсгалыг хаагаагүй. Иргэд чөлөөтөй орж гарсан хэвээр байна.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн