Бусад | 1 мин уншина

Шатарчин робот өрсөлдөгчийнхөө хурууг хугалсан хэрэг гарчээ

Шатарчин робот өрсөлдөгчийнхөө хурууг хугалсан хэрэг гарчээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 31
Москва хотод долдугаар сарын сүүлээр болсон шатрын нээлттэй тэмцээний үеэр шатарчин робот долоон настай хүүгийн хурууг хугалсан тухай мэдээ Оросын мэдээллийн хэрэгслүүдээр гарсан байна.
Олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа дүрс бичлэгт хүүг ээлжит нүүдлээ хийх гэтэл робот хүүгийн хурууг барин хүчтэй базах бөгөөд дөрвөн эр хүүд туслахаар яаран гүйж, эцэст нь түүнийг роботоос суллаж байгаа нь дүрс бичлэгт бичигджээ.
Москвагийн шатрын холбооны ерөнхийлөгч Сергей Лазарев уг роботыг өмнөх олон тоглолтын үеэр ямар ч осол гаргаж байгаагүй гэв. 
Роботтой тоглож байсан хүүгийн хуруу хугарч, гэмтсэн ч хуруугаа боолгоод дараагийн тэмцээнүүдээ хэвийн үргэлжлүүлсэн хэмээн ТАСС агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: С.Жаргалмаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн