Автозам дээрээ амьдардаг анхны бөгөөд цор ганц улс бол Монгол. Түгжрэлийг бууруулна гэж үе, үеийн дарга нар дээш гарч ардынхаа замыг хаагаад ард олон нь зам дээрээ аж төрж байна гэлтэй. Монголд амьдрахгүй ганц том шалтгааныг нэрлэ гэвэл мэдээж автозамын түгжрэл гэнэ. Иргэдээ гадагшаа туучихгүйн тулд бидэнд түгжрэлийг бууруулах тооцоо судалгаа хэрэгтэй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авто замын түгжрэлийг бууруулах шийдлийн талаар иргэдийн дунд судалгаа явуулж, түүндээ үндэслэн тодорхой шийдвэрүүд гаргахаар зэхэж байгаа аж. Уг судалгааны зарим үр дүнг танилцуулбал, замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн 55 хувь нь хувийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцдог. Нэг үгээр бол, нийслэлийн хоёр хүн тутмын нэг нь машинтай аж. Иргэдийн унаж байгаа машинууд дунджаар 2008 он болон түүнээс доош онуудад үйлдвэрлэгдсэн байдаг байна.Энэхүү судалгааны үр дүнг харвал хэд хэдэн хүчин зүйлсээс болж нийслэл тэг зогсолт хийх нөхцөл үүсгэж байна гэжээ.Нийслэлийн хоёр иргэн тутмын нэг нь хотын төв рүү худалдаа наймаа хийх, дэлгүүр хэсэх гэж явдагНэгд, гурван хүүхэд тутмын нэг нь харьяа сургуульдаа явдаггүй. Харин тэднийг хүргэж өгөхийн тулд хотын төв рүү явах иргэдийн 26 хувь нь хувийн унаагаар хүргэж өгдөг байна. Энэ нь түгжрэл үүсэхэд голлон нөлөөлдөг гэжээ.