Үйл явдал | 1 мин уншина

Монгол эрдэмтэд Хүлэг хааны зуны ордныг нээн илрүүлжээ

Монгол эрдэмтэд Хүлэг хааны зуны ордныг нээн  илрүүлжээ
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 15
Монгол Улсын их сургуулийн Түүхийн тэнхмийн багш, дундад зууны түүхч Д.Анхбаяр доктор тэргүүтэй Монгол-Туркийн судалгааны баг Турк улсын Ван мужийн Хан тосгонд амжилттай ажилласан байна. Ингэхдээ судалгааны баг Аладагийн ордон хэмээх Хүлэг хааны зуны ордны туурийг түүхэнд анх удаагаа нээсэн талаар мэдээлэв.
Тухайлбал, перс хэлтэй түүхч Д.Анхбаяр нь арав гаруй жил сурвалж ухсаны үр дүнд ийнхүү илэрсэн байна. Булгийн нүдэнд орох мэт тус газрыг олсон нь турк эрдэмтдийг гайхашралд хүргэж байгаа аж. Хүлэг хаан нь 1252 онд Монгол нутгаас гарч 1259 онд Аладагийн сав газраар дайрахдаа Лавтай сагут буюу лавтай суух газар гэж нэрлэсэн байна. Үүний дараагаар 1261-1264 оны хооронд зуны ордны ажлыг эхлүүлжээ. Аладагийн ордон байсан бүс нутгийг нутгийн оршин суугчид өдийг хүртэл Абгаагийн тал хэмээн нэрлэсэн хэвээр байгаа юм. Уг төслийнхөнд судалгааны ажлаа үргэлжлүүлэх санхүүгийн асуудал тулгарахад УИХ-ын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар хүлээн авч уулзан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.  
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн