Сонгууль | 2 мин уншина

СЕХ: Сонгогчийн нэрийн жагсаалтад улсын хэмжээнд 2.1 сая хүн багтсан

СЕХ: Сонгогчийн нэрийн жагсаалтад улсын хэмжээнд 2.1 сая хүн багтсан
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 14
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-оос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил болон сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 
 
undefined
-СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: СЕХ орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, иргэд санал өгөхөд бэлэн болсныг мэдэгдье. Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш орон даяар 08.00 цагт эхэлнэ. Өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар санал авах ажил эхэлсэн. Орон нутгийн сонгуульд оролцсон иргэдийн саналын тоог автомат санал тоолох төхөөрөмж буюу хар машинаар тоолно. Мөн хуульд заасны дагуу нийт саналын  50 хувьд гар тооллого хийх зөвлөмжийг бүс хэсгийн хороодод хүргүүлсэн.
Аймаг, нийслэлийн орон нутгийн 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас сонгуулийн  дүнг шууд дэлгэцээр үзүүлэх техникийн боломж байхгүй. Дээр нь хууль эрх зүйн орчин ч бүрдээгүй.  Харин саналын дүн гаргасан хэсгийн хороо, тойргийн дүнг СЕХ-ны https://www.gec.gov.mn/ веб сайтад шуурхай байршуулах учраас тэндээс шуурхай мэдээлэл авах боломжтой. Онцгой дэглэм үйлчилж байгаа үед санал өгөх байруудад халдварын дэглэмийг сайтар баримталж сонгуулийг явуулна" гэлээ. 
Мөн СЕХ иргэд сонгогчдод хандан маргааш сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 
undefined
-УБЕГ-ын дарга Д.Дэргэрсайхан: Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, танилцуулах, хүргүүлэх ажлыг хуульд заасан эрх үүргийн дагуу хийж гүйцэтгэлээ. Аравдугаар сарын 14-ны байдлаар 21 аймаг, есөн дүүргийн 2148 хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалт бүхий тоног төхөөрөмжийг хүргүүлсэн. Орон нутгийн хэмжээнд 1.100.556 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 36146 хүн байна. Ингэснээр орон нутагт 1.136.702 сонгогч байна. Нийслэлд 914.208 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 90048, нийт 1.004.256 сонгогч сонгуулийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 2.014.764 сонгогч, түр хасав тэмдэглэгээтэй 126194 хүн, нийтдээ улсын хэмжээнд 2.140.958 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад багтсан болно.
ЦЕГ-т сонгуультай холбоотой 207 гомдол мэдээлэл бүртгэгдэж, шалгаж байгааг мэдээлэв. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн