Open iToim app
Нээлт | 2 мин уншина

Фэйсбүүк  хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ

Фэйсбүүк  хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 28
Интернэтийн их тэсрэлтийн дараанаас олон арван нийгмийн сүлжээний сайтууд бий болсон. Тэгвэл энэ салбартаа тэргүүлэгч Фэйсбүүкийг хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа гарчээ. АНУ-ын Сүрввейгийн их сургуулийн эрүүл мэнд, сэтгэл судлалын хүрээлэнгийн доктор Брижет Диббээр ахлуулсан судалгааны багийнхан нийгмийн сүлжээг хэрэглэгчдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, сэтгэл ханамжид нөлөөлөх нь зэрэг 165 салбар судалгааг хийжээ. Судалгааны “Нийгмийн сүлжээ эрүүл мэндэд нөлөөлөх нь” гэсэн сэдвийн хүрээнд хийсэн эрэл хайгуулын үр дүн сошиалд өдөрт 2-оос дээш цаг зарцуулдаг иргэд үргэлж өөрийн биеийн жин, биеийн хэлбэр, амьдралын төвшнөө бусадтай харьцуулдаг аж. Үүний үр дүнд нойргүйдэл, сэтгэл түгших өвчин, жингийн хэлбэлзэл, сэтгэлээр унах, стресстэх зэрэг шинж тэмдэг илэрч байжээ.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдэд эдгээр шинж тэмдэг тогтмол илэрдэг аж. Энэ нь эмэгтэйчүүд цахим орчинд хиймэл амьдрал үүсгэх гэж хэт оролдох эсвэл өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулах, дагагчийн тоогоо нэмэгдүүлэхэд хэт их анхаарах зэргээс шалтгаалдаг гэв.
Судалгааны багийн ахлагч Брижет Дибб “Сошиал сүлжээ, тэр тусмаа олонхын хэрэглэдэг Фэйсбүүкийг зөвхөн хэрэглэгчдийн сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлдөг гэх үзэл хойно үлджээ. Бидний хийсэн судалгаагаар цахим ертөнцөөс үүдэх сэтгэл гутрал, таргалалт, хэт турах зэрэг өвчлөл бүртгэгдсэн бөгөөд эдгээрээс үүдэн зүрх судас, ходоодны өвчлөл ч залуусын дунд хурдтай нэмэгдэж байна. Мэдээж энэ нь нийгмийн сүлжээ битгий хэрэглэ гэсэн үг биш ч эдгээр сүлжээг зөв хэлбэрээр хэрэглэж сурах, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байж сурах нь чухал байгаа юм” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: Forbes
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн