Урин цаг ирлээ. Хоёр жил цар тахалд нэрвэгдсэн Монголын эдийн засагт энэ хавар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт идэвхжих хүлээлт бий. Харин ид бүтээн байгуулалтын үе эхлэхтэй зэрэгцэн барилгын гол түүхий эдийн үнэ тэнгэрт хаджээ. Тодруулбал, барилга бүтээн байгуулалтын нийт өртгийн 65 хувийг бүрдүүлдэг цемент, арматур, хавтан зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 30-90 хувиар өссөн байна.
Барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл / 2021, 2022 оноор харьцуулбал/
| 2021 оны гуравдугаар сард | 2022 оны гуравдугаар сард |
| | |
| | |
| | |
| | |
| | |
| | |
Манай улс барилгын материалыг ОХУ, БНХАУ улсаас голчлон импортолдог. Импортын бараа бүтээгдэхүүний үнэ биднээс шалтгаалахгүйгээр олон улсын зах зээл, тээвэр, хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан өснө. Харин дотооддоо үйлдвэрлэж буй зарим нэр төрлийн барилгын материалын үнэ тогтвортой хэмжээнд байх боломжтой. Жишээлбэл, манай улс 2015 оноос дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2020 оноос дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хүчин чадалтай үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн. Энэ нь нэг талаараа хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болж нэг шат ахисан. Харамсалтай нь, үнэ буурсангүй, цар тахалтай жилүүдэд цементийн үнэ хамгийн өндөр өсчээ. Тодруулбал, нэг тонн цементийн үнэ 2020 онд 141600 төгрөг байсан бол өнөөдөр 256000 төгрөг болсон байна. Цементийн үнэ сүүлийн жилд долоон удаагийн давтамжтай нэмэгдсэн бөгөөд жилд 31 хувиар өсчээ. Барилгын материалын голлох суурь бүтээгдэхүүн цемент. Үүнийг дагаж барилгын өртөг улам нэмэгдэж, орон сууцны үнэ өсөх бас нэгэн шалтгаан болж буй. Барилгын компаниуд дөрөв, тавдугаар сараас орон сууцны үнэ даруй 20-30 хувиар өснө гэдгийг анхааруулжээ.
Улаанбаатар групп ХХК-ийн захирал Ц.Батбаатар “Цементийн өнөөдрийн энэ өсөлтөд бид бэлэн бус байлаа. Дотоодын үйлдвэрлэгчид үүнийг урьдчилж хэлэх хэрэгтэй байсан юм. Огцом 30 хувиар нэмнэ гэдэг бол маш өндөр өсөлт. Бид уг нь цементийг дотооддоо үйлдвэрлэдэг шүү дээ. Барилгын материалын энэ өсөлтөөс шалтгаалж бидний хэрэгжүүлж байгаа зарим төслийн үнэ нэмэгдхээр болж байна. Жишээлбэл, бид одоо “Сөүл Гарден Цогцолбор” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төсөл анх зах зээлд метр квадрат нь 2,5 саяар гарахаар тооцоологдож байсан бол одоо энэ өсөлттэй холбоотойгоор 3,2 саяар зах зээлд борлуулагдахаар болж байна. Барилгын материалын өсөлт орон сууцны үнэд ингэж нөлөөлн. Ирэх дөрөв, тавдугаар сард барилгын материалын өсөлттэй холбоотой орон сууцны үнэ 20-30 хувь өсөх үр дагавар гарах болов уу" гэсэн юм.
2020 он болон 2021 онд орон сууцны үнэ барилгын материалын өсөлтийг дагаж хэрхэн нэмэгдсэн талаар мэдээллийг хүргэе.
| | | |
| 2020 оны дөрөвдүгээр улиралд | | |
| 2021 оны дөрөвдүгээр улиралд | |
Хуучин орон сууц / 1-2 өрөө / | 2000 оноос өмнө баригдсан | | |
Хуучин орон сууц / 1-2 өрөө / | 2000 оноос өмнө баригдсан | |
Манай улсад он гарсаар цементийн үнэ 30 хувиар, сонгуулиас хойш шатахууны үнэ 45 хувиар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-30 хувиар өсчээ. Энэ хэрээр ард иргэдийн худалдан авах чадвар буурч, эдийн засгийн эргэлт багасч байна. Доорх графикт ард иргэдийн орон сууц худалдан авах боломжийн индекс 2020 болон 2021 онд хэрхэн буурсныг харуулжээ. Тус индексээс харвал иргэдийн орон сууц худалдан авах боломж харьцангуй хэвийн буюу 80 орчим хувьд хэлбэлзэж байжээ. Харин энэ үзүүлэлт нэгхэн жилийн дотор 60-70 руу унаж огцом буурсан байна.
Цемент, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өчигдөр Шадар сайд С.Амарсайхан Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 30 хувь нэмэгдсэн шалтгааныг тогтоож, цаашид авах арга хэмжээний санал дүгнэлтээ ирэх баасан гаригт танилцуулахыг даалгасан байна.