ЦЕГ-аас жагсаалын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал: Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа энэхүү жагсаал нь бүртгэлгүй хийгдэж байгаа ч цагдаагийн байгууллагаас иргэдийн үг хэлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэж мөн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.Гэвч тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байсан жагсаалыг далимдуулж нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал, жагсаал цуглааныг далимдуулж нүүрсний хулгай хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны өмнөх удирдлагууд олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрийн ажилчдаа болон иргэдийг жагсаал цуглаанд уриалж, эмх замбараагүй байдлыг үүсгэж байна. Мөн бага насны хүүхдүүдийг татан оролцуулах, төрийн эрхийг хууль бусаар авах зэрэг хууль бус үйлдлүүдийг хийж байна.Өнөөдрийн жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн дөрвөн иргэн дарагдаж, хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн байна гэлээ.