Боловсрол | 2 мин уншина

АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг зарлагдлаа

АНУ-ын Засгийн газрын Фулбрайтын тэтгэлэг зарлагдлаа
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 29

АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг Фулбрайт тэтгэлгийн 2022-2023 оны хөтөлбөр зарлагдлаа. Тус тэтгэлэг нь Монголоос судлаач, мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах мөн судалгаа хийх боломжийг олгодог. АНУ-ын Фулбрайт хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг бөгөөд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог юм. Өргөдлийг 2021 оны гуравдугаар сарын 22-ны даваа гаригийн өглөөний 08:30 минутаас өмнө илгээх шаардлагатай.

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

-Монгол Улсад амьдарч буй Монгол Улсын иргэн байх;

 -Их, дээд сургууль төгссөн байх ( Бакалаврын диплом болон эсвэл түүнтэй дүйцэхүйц );

 -Хамгийн багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан туршлагатай байх; 

- Англи хэлний шалгалтын оноо хүчинтэй байх

Дараах чиглэлээр суралцах гэж  буй хүсэлт гаргагч хамгийн багадаа TOEFL IBT 90, TOEFL PBT / ITP 575, эсвэл IELTS 7.00 оноотой байх шаардлагатай. Үүнд: Урлагийн удирдлага / Түүх, Биологи, Бизнес / Эдийн засаг / Санхүү,  Инженер, Англи хэл / TESOL,  Жендэр ба эмэгтэйчүүдийн судалгаа, Түүх,  Олон улсын хөгжил,  Олон улсын харилцаа, IТ / Харилцаа холбоо,  Сэтгүүл зүй,  Хууль,  Хэл шинжлэл,  Менежмэнт,  Сэтгэл судлал, Олон нийттэй харилцах удирдлага / Олон нийтийн бодлого,  Улс төрийн шинжлэх ухаан,  Театр / Жүжиг / Бүтээлч зохиол,  Хот / бүсийн төлөвлөлт,  Мал эмнэлгийн чиглэл багтжээ. 

Дээр дурьдсанаас бусад чиглэлээр суралцах гэж буй хүсэлт гаргагч хамгийн багадаа TOEFL IBT 80, TOEFL PBT / IPT 550, эсвэл IELTS 6.5 оноотой байх шаардлагатай юм байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг  энд дарж авна уу.

Хөтөлбөртэй холбоотой асууж тодруулах зүйл байвал exchange@usembassy.mn имейл хаягаар холбогдоно уу.

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн