Эрүүл мэнд | 1 мин уншина

ЭМЯ: БЗД-т нийтийн байранд амьдардаг 9 хүнээс коронавирус илэрчээ

ЭМЯ: БЗД-т нийтийн байранд амьдардаг 9 хүнээс коронавирус илэрчээ
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.01.24-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 12948 хүнд шинжилгээ хийхэд 16 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

-Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдсэн байна.

-Бусад тохиолдлуудын хувьд батлагдсан тохиолдлуудын гэр бүл, ажлын газрын хүмүүсээс халдвар илэрсэн.

Улаанбаатар хотод нийтдээ коронавирусийн батлагдсан тохиолдол 798 болсон байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1124 тохиолдол бүртгэгдсэн байна.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 24 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарсан. Нийт батлагдсан тохиолдол 1627 үүнээс эдгэрсэн 1149 буюу 70.6 хувь нь  эдгэрсэн байна.

Нийт 465 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 эмчлүүлж байна.

Дүүргүүдэд гарсан өвчлөлийн тоог танилцуулъя. Баянгол дүүрэгт 108, Баянзүрх дүүрэгт 420, Сүхбаатар дүүрэгт 40, Сонгинохайрхан дүүрэгт 76, Хан-Уул дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт 43 тус тус бүртгэгдсэн байна. Коронавирусийн халдвар Нийслэлийн бүх дүүргүүдэд  бүртгэгдэж байгаа учир иргэд сэрэмжтэй байх хэрэгтэй.

Сүүлийн хэдэн өдрүүдэд хавьтал болсон иргэд олдохгүй, утсаа авахгүй, байршлаа хэлэхгүй байх зөрчлүүд гарч байна. Үүнээс гадна халдвар авснаа мэдэхгүй зочид буудал, байгууллагуудаар явах асуудлууд гарч байгаа. Иймд иргэн та халдварт өртөх эрсдэл маш ойрхон байгаа учир гадуур явахгүй байх хэрэгтэй.

 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн