Нээлт | 2 мин уншина

‘Salesforce’-ын цомхотгол эдийн засагт хямрал нүүрлэснийг илтгэв

‘Salesforce’-ын цомхотгол эдийн засагт хямрал нүүрлэснийг илтгэв
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 9
Үүлэн технологид суурилсан программ хангамжийн үйлчилгээ үзүүлэгч “Salesforce” компани мягмар гаригт орон тооны цомхотгол хийхээ мэдэгдлээ.
Дэлхийн эдийн засагт уналт нүүрлэж, технологийн зах зээлийн эрэлт буурч байгаагаас шалтгаалан компани маркетинг, борлуулалтын 2500 ажилтнаа цомхотгож магадгүй талаарх мэдээлэл өмнө нь цацагдаад байв. Тэгвэл “Salesforce” даваа гаригт 1000 ажилтнаа цомхотгосон талаар  ажилтнууддаа мэдээлсэн байна.
Мөн компани орон тооны цомхотгол хийсэн талаарх мэдээллийг баталгаажуулсан юм. Гэвч одоогоор хэдэн ажилтан чөлөөлсөн талаар тодорхой мэдээлээгүй байна. Сан-Франциско хотноо төвтэй тус компани нь дэлхий даяар нийт 73.5 мянган ажилтантай бөгөөд зөвхөн өнгөрсөн онд 20 мянга гаруй ажилтан шинээр авч байжээ. Компани 2022 онд зөвхөн АНУ-ын зах зээлд 3 сая гаруй ажлын байр шинээр бий болж, эрэлт өснө гэж таамагласны үндсэн дээр ажилчдынхаа тоог ийнхүү огцом нэмж байв.  
Гэвч “Salesforce” ажилчдаа цомхотгож эхэлсэн ээлжит технологийн том компани болж байна. Эдийн засгийн хүндрэл, тэр дундаа зээлийн өртөг нэмэгдсэнээс шалтгаалан “Microsoft”, “Meta”, “Twitter”, “Lyft”, “Stripe” тэргүүтэй технологийн томоохон компаниуд орон тооны цомхотгол хийгээд байгаа юм.
Тэгвэл зарим эдийн засагч “Salesforce”-ийн цомхтголыг АНУ-ын эдийн засаг бодитоор хямралд өртөөд байгаагийн нотолгоо гэж дүгнэсэн байна. Учир нь, тус компанийн орлогын дийлэнхийг жижиг дунд бизнесүүд бүрдүүлдэг. Тиймээс “Salesforce”-ын борлуулалт буурч, цомхотгол хийхэд хүрч байгаа нь зэх зээлийн гол цөм болдог жижиг бизнесүүд хүндрэлд орсныг илтгэж байгаа аж. Тус компани нь хамгийн сүүлд 1990-ээд оны сүүлээр тохиосон дот комын хямралын үеэр нийт ажилчдынхаа 20 хувийг цомхотгож байжээ.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн