Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

Дүүжин тээврийн чиглэлийг дахин өөрчлөх санал гаргажээ

Дүүжин тээврийн чиглэлийг дахин өөрчлөх санал гаргажээ
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 8
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх хүрээнд Монголын талаас тавьсан хүсэлтийн дагуу Францын талаас агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх төслийг санал болгосон. Уг төслийг агаарын дүүжин тээврийн технологиор дэлхийд тэргүүлдэг Францын ПОМА компани гүйцэтгэх бөгөөд хоёр чиглэлд барихаар тохиролцож байсан юм. Тодруулбал, анхандаа Зайсангийн Миний дэлгүүрээс Хүүхдийн ордон хүртэл,  Баянхошуунаас III, IV-р хорооллын эцэс хүртэл агаарын дүүжин тээвэр барихаар талууд баталсан байна. 
Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард чиглэлийг нь өөрчилж Сентралаас тауэраас ШангриЛа, Хан-Уулын Имарт худалдааны төвөөс Ривер гарден хотхон хүртэл агаарын дүүжин тээвэр тавихаар төлөвлөсөн бөгөөд үүнийг Францын тал дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. 
Тэгвэл дахин агаарын дүүжин тээврийн чиглэлийг өөрчлөх санал гаргасан байна. Тодруулбал, агаарын дүүжин тээврийг Яармагаас гол давуулаад Баянгол агро парктай холбоно. Мөн тухайн хэсэгт 2100 ширхэг авто машины зогсоол байгуулах аж. Энэ шийдэл одоогоор саналын түвшинд байгаа юм. 
undefined
Чиглэлийг өөрчлөх тал дээр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Себастиан Сүрүн өмнө нь байр сууриа илэрхийлж байсан юм. Тэрээр "Дүүжин тээвэр бол хотын төвөөс алслагдсан, гэр хорооллын иргэд замын түгжрэлд цаг алдахгүй байх цоо шинэ шийдэл юм. Уг төслийг УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд баталчихсан боловч одоо чиглэлийг нь дахин ярилцах хэрэгтэй гэж бидэнд мэдэгдсэн. Талууд бүгдээрээ аль хэдийн хүч хөдөлмөр зарцуулаад хийчихсэн ажлыг дахиад ярилцана гэхээр цаг үрнэ. 2024 он гэхэд эхний шугамынх нь нээлтэд Элчин сайдын хувиар оролцоно гэж итгэж байна" гэж байлаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн