Open iToim app
Эрүүл мэнд | 1 мин уншина

Төв аймагт PCR шинжилгээний урвал тасарснаас 10 хоног халдвар бүртгэгдээгүй гэж мэдээлжээ

Төв аймагт PCR шинжилгээний урвал тасарснаас 10 хоног халдвар бүртгэгдээгүй гэж мэдээлжээ
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 12
ЭМЯ-ны 11.00 цагийн коронавирусийн тоон мэдээллээр сүүлийн хоногуудад зарим аймагт өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурч байгаа билээ. Гэхдээ яам түргэвчилсэн шинжилгээг тооцохгүйгээр зөвхөн PCR шинжилгээний хариуг тооцож, мэдээлж буй. Яамнаас нэгтгэж байгаа батлагдсан тоо мэдээллийг харвал сүүлийн 10 гаруй хоног Төв, Увс аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэтэл бодит байдал дээр  PCR шинжилгээнд ашигладаг нуклейн хүчил тасалдсанаас шинжилгээ хийж чадахгүй, арав гаруй хоног "0" гэж бүртгэгджээ.
Тодруулбал, ЭМЯ-ны график тоон мэдээллээр Төв аймагт сүүлийн 10 хоног “0” буюу нэг ч тохиолдлын тоо илрээгүй. Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас тодруулахад “Манай аймагт сүүлийн 10 хоногт түргэвчилсэн шинжилгээгээр өдөрт 100 гаруй тохиолдол илэрч байгаа. Харамсалтай нь хил дээр “PCR”-ийн шинжилгээнд ашигладаг нуклейн хүчил гацсанаас сүүлийн 10 хоног PCR шинжилгээ хийж чадахгүй байгаа. Бид түргэвчилсэн шинжилгээг хийж, ЭМЯ руу тоон мэдээллийг явуулж байсан. Харин хоёр дахь өдөр “PCR”-ын урвал аймагт ирж, бид түргэвчилснээс гадна тус оношлуураар шинжилгээг хийж эхэллээ. Ингэхэд сүүлийн 24 цагт түргэвчилсэн шинжилгээгээр 123, “PCR” оношлуураар 13 тохиолдол илэрсэн байна” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн