Эрх зүй | 1 мин уншина

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлж, Г.Доржзодовт хэрэг үүсгэхээс татгалзжээ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлж, Г.Доржзодовт хэрэг үүсгэхээс татгалзжээ
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 9

МАН-ын нэр бүхий гишүүд төрийн албыг наймаалцаж, “60 тэрбум”-аар худалдсан гэх асуудал 2016 оны улс төрийн сонгуулийн өмнө ил болсон байдаг. Үүнээс хойш хууль хяналтын байгууллага “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгаж, Нийслэлийн прокурор болон АТГ-аас  гэмт хэрэг биш болохыг тогтоож, хэрэгсэхгүй болгож байгааг мэдээлж байсан.

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд ТЕГ-т хандаж, шалгуулах хүсэлтээ өнгөрсөн жил  өгсөн.

Энэ хүрээнд ТЕГ-аас “60 тэрбум”-ын гэх хэргийг мөрдөн шалгаад бичлэгт нэр холбогдоод байсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн  зүйл ангиар буруутган хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.  Харин бичлэгийг ичилсэн гэх иргэн Г.Доржзодовт хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Эргэн сануулахад, яг жилийн өмнө МАН-ын Хяналтын хороо хуралдаж, намын дүрэм зөрчиж, намын нэр хүндэд сэв суулгасан нэр бүхий гишүүд болох МАН-ын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Энхболд нарыг ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэсэн байдаг. Мөн Хяналтын хорооноос А.Ганбаатар, Ц.Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, сонирхож, түүндээ намын нэр хүндийг хутгасан. Өөрсдөө ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн учир намын Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн гэж мэдэгдсэн байдаг.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн