ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний хариуд АНУ, Их Британи, Япон, Канад, Австрали, Өмнөд Солонгос болон Европын холбоо тэргүүтэй барууны холбоотнууд Москвагийн эсрэг цогц хориг арга хэмжээ зарласан.
Уг хориг нь нэг улсын эсрэг авсан түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, хүнд хоригт тооцогдож байна. Хамгийн гол нь, олон улсын хориг орсон хувь хүн болон компаниудад дэмжлэг үзүүлэх нь тухайн улс орон, аж ахуй нэгж, иргэний эсрэг хориг тавих үндэслэл болох эрсдэлтэй. Тухайлбал, ОХУ-ын цэрэг, улс төрийн үйл ажиллагааг дэмжсэн гэх шалтгаанаар Беларусийн эрх баригчид болон төрийн өмчит компаниудын эсрэг барууны орнууд хориг тогтоосон. Тиймээс ОХУ-ын эсрэг авсан барууны хоригийг цувралаар хүргэж байна.
№1: Хоригт орсон ОХУ-ын улстөрчид болон олигархууд
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Украинд цэргийн ажиллагаа явуулах тушаал өгсөн гэх шалтгаанаар Европын холбоо, АНУ, Их Британи дахь хөрөнгийг нь битүүмжилж, царцаасан.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров
Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, тогтвортой байдал, аюулгүй байдлыг алдагдуулсан үйл ажиллагааг идэвхтэй дэмжсэн гэх үндэслэлээр Европын холбоо, АНУ, Их Британи дахь хөрөнгийг царцаасан.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу
Европын холбоо болон АНУ дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
ОХУ-ын Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников
Европын холбоо болон АНУ дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
ОХУ-ын Зэвсэгт хүчний командлагч Валерий Герасимов
Их Британи болон АНУ дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
Донецк, Луганскийн тугаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн Төрийн Думын 351 гишүүний Европын холбоо болон Их Британи дахь хөрөнгийг царцаасан. Харин АНУ зөвхөн Төрийн Думын спикер Вячеслав Володины эсрэг хориг тогтоосон.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын 12, байнгын бус 18 гишүүний Европын холбоо болон АНУ дахь хөрөнгийг царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, экологи, тээврийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Сергей Иванов
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Шадар сайд асан бөгөөд АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
Путиний хүргэн Кирилл Шамалов
Оросын хамгийн залуу тэрбумтан гэгдэх тэрээр саяхан Владимир Путины охин Катаринатай гэрлэсэн бөгөөд Их Британи болон АНУ дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
Оросын төрийн өмчит “PSB” банкны тэргүүн Петр Фрадков
ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга асан Михаил Фрадковын хүү бөгөөд Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
Оросын төрийн өмчит “VTB” банкны дэд Ерөнхийлөгч Денис Бортников
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба дарга Александр Бортниковын хүү бөгөөд Европын холбоо болон Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
“Sberbank”-ны Хиймэл оюун, дата хөгжүүлэлт хариуцсан хэлтсийн дарга Александр Ведяхин
АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
“VTB” банкны ТУЗ-ийн орлогч дарга Андрей Пучков
АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
“VTB” банкны ТУЗ-ийн дэд дарга Юрий Соловьев болон түүний эхнэр Галина Олеговна Улютина
АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
ОХУ-ын Засгийн газрын өмчит “United Aircraft Corp”-ын захирал Юрий Слюсар
Их Британид зорчих эрхийг нь хориглосон.
Оросын төрийн өмчит “Novikombank”-ны ТУЗ-ийн дарга Елена Георгиева
Их Британид зорчих эрхийг нь хориглосон.
“Volga Group”-ын ТУЗ-ийн дарга Геннадий Тимченко
ОХУ-ын зургаа дахь баян хүн, Путиний ойрын хүрээллийн олигарх гэгдэх түүний Люксенбургт бүртгэлтэй “Volga Group” компани нь оросын төрийн өмчит эрчим хүч, дэд бүтэц, барилгын компаниудтай ашиг сонирхлын зөрчилтэй гэх шалтгаанаар Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, зорчих эрхийг нь хориглосон.
“SMP Group”-ын хамтран эзэмшигч Борис Ротенберг
Оросын байгалийн хийн хоолойн барилгын ажил гүйцэтгэгч хамгийн том компани болох “SMP Group”-ын хамтран эзэмшигч бөгөөд Их Британийн хоригт орсон.
“Gazprom Drilling”-ийн гол хувьцаа эзэмшигч Игорь Ротенберг
Борис Ротенбергийн үеэл бөгөөд мөн Их Британийн хоригт орсон.
Виолетта Пригожина болон Любовь Пригожина нар
“Wagner Group”-ын хөлсний цэргүүд Украин дахь Оросын цэргийн ажиллагаанд нэгдсэн гэх шалтгаанаар тус компанийн тэргүүн Евгений Пригожины ээж болон эхнэрийн Их Британи дахь хөрөнгийг царцааж, зорчих эрхийг хязгаарласан.
Оросын төрийн өмчит алмаз олборлогч “Alrosa”-гийн Гүйцэтгэх захирал, “Gazprombank”-ны ТУЗ-ийн гишүүн Сергей Иванов
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Сергей Ивановын хүү бөгөөд АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
Оросын төрийн өмчит “Gazprom Neft”-ийн Гүйцэтгэх захирал асан Андрей Патрушев
ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Патрушевын хүү бөгөөд АНУ дахь хөрөнгийг нь царцаасан.
“Rosneft”-ийн орлогч дарга Иван Сечин
ОХУ-ын Шадар сайд асан, Путины ойрын хүрээллийн олигарх гэгдэх Игорь Сечиний хүү бөгөөд тэдний АНУ дахь хөрөнгийг царцаасан.