Тангадын Галсан (МУАУЗ), Готовын Аким (МУСГЗ) тэргүүтэй Монгол Улсын эрдэмтэн мэргэд Хятадын дарга Ши Жиньпинд захидал хүргүүлжээ. Захидлын эхийг хүргэвэл,Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Ши Жиньпин таны мутар тур энэхүү ил захиаг бариулах учир аа:Монгол Улсын уран зохиол,хэл-бичгийн өчүүхэн хэдэн хүмүүн бид бээр Хятад улс аваас эртний соёлт нэгэн гүрэн мөн хэмээн ихэд хүндлэхийн сацуу Хятадын засаг төр ард түмнийхээ олон угсаатны тус тусын соёл иргэншлийг ариглан хамгаалж,тэтгэн тэнхрүүлж ахуйн дотор монгол хэл,бичгийг ч мөн чингэж эрхэмлэдэг буйзаа хэмээн талархан санаж байдаг бөлгөө.Тийн атал нэн таагүй нэгэн мэдээ занги саяхнаас чих дэлдэх боллоо. Энэ юун гэвээс,Хятад улсад Өөртөө засан тохиногч Өвөр Монгол орны зарим хот,суурины сургуульд монгол хүүхдийн хамаг хичээлийг монгол хэлээр заахыг болиулав гэх сураг гарч байна. Энэ үнэн ахул Эртний соёл иргэншилт орон улсад гарамгүй, нэн ч тоогүй хэрэг явдал буюу гэж мөхөс бид санаа гайхан эргэлзэж,сэтгэл баахан зовинож байна.Олон угсаатан үндэстэн оршин сууж,өвөр өврийн соёл иргэншлээр Хятад Улсын нийт соёлыг бүтээн баяжуулж байдаг Танай оронд ийм базаахгүй журам ёсон газар аван тогтвоос: