Бусад | 1 мин уншина

Фитнесээр хичээллэхдээ судас өргөсгөгч ихээр хэрэглэх нь гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлтэй

Фитнесээр хичээллэхдээ судас өргөсгөгч ихээр хэрэглэх нь гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлтэй
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 4
Залуусын дунд фитнесээр хичээллэх нь нэг талаараа “мода” болсон. Энэ нь сайшаалтай хэдий ч сөрөг үр дагаварт хүргэх зүйлс ажиглагдаж байгаагийн нэг нь эм, нэмэлт бэлдмэлийн асуудал юм.
Тухайлбал, залуус фитнес зааланд дасгал хийхдээ судас өргөсгөгч, амин хүчил болон бусад бэлдмэл их хэмжээгээр хэрэглэснээс болж зүрх судасны өвчлөл ихсэх хандлагатай болсныг Анагаах ухааны доктор, профессор Н.Ариунцэцэг  анхаарууллаа.
Тэрээр хэлэхдээ “Сүүлийн үед залуус фитнес зааланд дасгал хийхдээ судас өргөсгөгч, амин хүчил болон янз бүрийн бэлдмэл их хэмжээгээр хэрэглэж байна. Үүнээсээ болж зүрх судасны өвчнөөр өвчлөх нь ихсэх хандлагатай болчихсон. Зарим нэмэлт болон амин хүчлүүд нь хэвийн хэмжээнд байх ёстой судсыг хоёр, гурав дахин нэмэгдүүлж өргөсгөхөд тухайн үед сайхан байх боловч дараа нь судас нь нарийсаж хэвийн хэмжээнд очиход өвдөлт өгдөг. Тэр байтугай гэнэтийн үхэлд хүргэх тохиолдол ч маш их байдаг” гэлээ.
Манай улсад нас баралтаар тэргүүлэх өвчин нь зүрх судасны өвчин юм. Нийт халдваргүй өвчнөөр нас барсан хүмүүсийн 34.8 хувь нь дангаараа зүрх судасны өвчнөөс улбаатай гэх тоо бий. Иймд иргэдийг фитнест дасгал хийхдээ шаардлагатай биш бол бэлдмэл хэрэглэхгүйгээр, хэт их өөрийгөө хүчилж, шахахгүйгээр кардио дасгал буюу нэг төрлийн дахин давтагдах хөдөлгөөнийг дунд эрчмээр хийх буюу алхах, шогших, гүйх хөдөлгөөнүүд хийхийг зөвлөж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн