Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

'Босоо' Ганбаа Орхончуудын итгэл рүү ус цацлаа

'Босоо' Ганбаа Орхончуудын итгэл рүү ус цацлаа
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 30
“Би хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгч болно” гэж мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мөрөөдлийг МАХН, МАН-ын нэгдэх шийдэл талаар болгов. Тэр үедээ магадгүй МАХН-аас нэр дэвших хүлээлтээр тэгэж хэлсэн байх. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр “Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хүн нэр дэвшүүлэхгүй, МАН-аас нэр дэвшигчийг дэмжиж ажиллана” гэдгээ зарлаатахав.
Эл мэдэгдэлтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар намаасаа гарч АН-д элсэж буйгаа албан ёсоор зарлаж, УИХ-ын гишүүн Ц.Тувааны талын О.Цогтгэрэл даргатай АН-тай гар барив. Гэхдээ энэ АН өнөөдөр тамга, тэмдэггүй, хууль бус нам. Харин хууль ёсны дарга С.Эрдэнэ нь С.Ганбаатарыг хүлээж авахгүй гэж мэдэгдэв.
Тэрээр “Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч АН-д элслээ гэжээ. АН-д хэн нэг гишүүн С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж жиргэв. Энэ бүхнээс харахад нэг өдрийн дотор намаасаа гарч өөр нэмд элссэн гэх УИХ-ын гишүүн С.Ганбаатар аль ч үгүй хоцорч байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрээр МАХН-д элсэж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Орхон аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүнтэй нэг тойрогт АН-аас УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нэр дэвшсэн ч Орхончуудын сонголт АН биш С.Ганбаатар байв. Тэгвэл улс төрийн дөрөв дахь удаагийн сонголтоо хийж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ удаад тойргийн сонгогчдынхоо итгэлийг уландаа гишгэв. Түүний хувьд хамгийн анх бие даагчийн статустайгаар улс төрд хөл тавьж байсан ч энэ хугацаанд Тусгаар тогтнол эв нэгдэл нам, Хөдөлмөрийн Үндэсний нам, МАХН гэх мэт дөрвөн намын батлах өвөртөлсөн байх юм.
Г.Наран
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн