Засгийн газраа татварын багц хуулийг өргөн барьж, УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар тус хуулиудыг хэлэлцсэн билээ. Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг гишүүдийн олонхи дэмжээгүй учраас хууль санаачлагчдад нь буцаасан юм. Гишүүд тус хуулийг дэмжихгүй, Оюутолгойд зориулсан хуулийн төсөл байна гэдгийг хэлж, санал хураалтаар унасаар байхад хурлын дарга гурван ч удаа санал хураалт явуулсан юм. Мөн Ам Чам-аас УИХ-ын гишүүдэд татварын багц хуулийг дэмжиж өгөөч гэсэн утга бүхий бичиг ирүүлжээ. Тус хуулийн төслийн төсөл болон Ам Чам-аас ирсэн албан бичгийн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодрууллаа.