Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хувьд БНХАУ бол алтаар ч солихгүй сайн хөрш

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хувьд БНХАУ бол алтаар ч солихгүй сайн хөрш
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 7
БНХАУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ. Тэдний уулзалт Бээжин хот дахь Ардын Их Хурлын ордонд болсон байна. Уулзалтын  мэдээллийг Хятадын төрийн хэвлэлийн нэг mongol.cri.cn онцолсныг хүргэж байна. 
Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүссэн байна.

Ши Жиньпин: Хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна

undefined
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон уул усаар залгалдсан найрсаг хөрш. Хятад, Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцэх юм. Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол Улстай харилцаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамтаар хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна.
 Хятад, Монгол хоёр талаараа харилцан тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад Монголын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй. Монголын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо баримталж, төр гүрнээ засах туршлагаас харилцан суралцаж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа хоёр орны Засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, эртхэн бодит үр дүнд хүргэхийг хүсэж байна. Сүүлийн хоёр жил Хятад, Монгол цар тахлын эсрэг хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, сайн үнэлгээ аван, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийг гүнзгийрүүлсэн байна. Хятадын тал Монголын талтай үргэлжлэн цар тахалтай хамтран тэмцэж, Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр талаараа жинхэнэ олон талт үзлийг санаачилж, олон улсын шударга ёсыг хамгаалан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй гэжээ. 

Л.Оюун-Эрдэнэ: Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна

undefined
Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээг уламжилсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна. Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлгэ тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ.
Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш. Хятадын хөгжил Азийн үнийн тухай үзэлт соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болсон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын XIV таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаr, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна гэжээ.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн