Эдийн засаг | 3 мин уншина

О.Эрдэнэ-Өрнөх: ААН-үүдийг татвар төлөхгүй байхад уриалах нь маш аюултай, бас харамсалтай зүйл

О.Эрдэнэ-Өрнөх: ААН-үүдийг татвар төлөхгүй байхад уриалах нь маш аюултай, бас харамсалтай зүйл
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 19
Английн Йоркийн их сургуулийн эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөхтэй цөөн хором ярилцлаа.
-ЖДҮХС-гийн зээл зорилтот эзэндээ хүрсэнээр, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэнээр эдийн засагт ямар үр өгөөжтэй талаар эдийн засагч хүний хувьд тайлбар өгөхгүй юү? 
-ЖДҮХС-гийн зээл зорилтот эзэндээ хүрэхгүй байснаар эдийн засаг талаасаа алдагдсан боломж олон бий.  Миний хувьд алдагдсан боломжийг хоёр том зүйлээр хэмжиж байгаа. Нэгд, иргэдийн төрд, ардчилалд итгэл итгэл суларсан явдал. Хоёрт,  төрөөс бизнес эрхлэгчдийг адил боломжоор хангах зарчим алдагдлаа. Энэ бол Үндсэн хуулийн зарчим юм. Иргэд, хэн дуртай нь бизнес хийж, түүнд нь төрөөс яг адилхан боломж олгох ёстой юм.   
-ЖДҮДС-гийн зээлийг ямар зохицуулалтаар олговол зорилтот хүмүүстээ хүрч, үр ашгаа өгөх бол. Олон улсын туршлага, зөв шийдэл юу байж болох вэ?  
-ЖДҮ-ийг төрөөс зээл олгох маягаар дэмжиж байгаа одоогийн хувилбар бол маш буруу. ЖДҮ-ийн татварын мөнгөөр зээлийн сан бий болгоод, тэр мөнгийг нь танил талаараа олгож байна. Бодит амьпрал дээр бол ЖДҮ-ийг хөгжүүлж, хөл дээр нь босгоход маш олон төрлийн лиценз, тусгай зөвшөөрлийг төрөөс авах хэрэгтэй байдаг. Төрөөс авч байгаа зөвшөөрөл олон байх тусмаа жижиг бизнесдийн хувьд маш дарамттай байдаг. Цаг хугацаа алддаг, авилгалын асуудал ард нь явж байдаг.
ЖДҮ-ийн дэмжихийн тулд бэлэн мөнгө өгөх биш, эхлээд олон төрлийн тусгай зөвшөөрлөө багасгах, зээлийн батлан даалтын сан байгуулах замаар дэмжих шаардлагатай байна. ЖДҮ эрхлэгч бакнаас зээл авахад дутагдаж байгаа хөрөнгийг нь Зээлийн батлан даалтын сангаас гаргах системээр явах ёстой. Зөвхөн төр өөрөө мэдэж өгдөг тусгай сан гэж байж болохгүй. Яагаад гэхээр төрийн зөвшөөрлийн ард улс төрчид ойрхон болоод байгаа юм.  
Нөгөөтэйгээр ЖДҮ-ийн дэмжихийн тулд төрөөс гадаад зах зээлтэй холбож өгөх хэрэгтэй. Гаднын томоохон төслүүдэд холбож өгдөг, мэдээллээр хангадаг, зөвлөх үйлчилгээ үзүүлэх замаар дэмжиж болно. Өнөөдөр ЖДҮ эрхлэгчдэд бус улс төрчид өөрсдөө зориулсан системээр дэмжиж, үүнээс болж олон асуудал гарч байна.
-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй гэж танхимаас мэдэгдлээ. Татвар төлөхгүй гэж уриалах нь зөв үү?
-Монголын татварын орчин өнөөдрийг хүртэл тодорхгүй явж ирлээ. Маш тогтворгүй байна. Энэ нь маш эрсдэлтэй. Нөгөөтэйгээр татвараа битгий төл гэж уриалж байгаа явдал нь маш харамсалтай. Улс төрчид хэдийгээр ёс зүй алдаа гаргасан ч татвар төлөхгүй гэж уриалах нь маш эрсдэлтэй зүйл. Нийгэм маш, улс орон маш тогтворгүй байдал руу орно.
Төр хаана тогтдог вэ, татвараар оршин тогтнодог шүү дээ. Төрийн бүх үйлчилгээ татвар төлөгдчийн мөнгөөр оршин тогтнож байдаг. Улс байхын үндэс нь татвар. Эрх чөлөөтэй хүмүүс нийлээд төрийг бий болгосон. Яах гэж төр бий болгосон гэхээр хүмүүс ганцаараа шийдэж чадахгүй байгаа асуудлыг татвараа төлж байгаад төр байгуулаад, төрөөр асуудлаа шийдүүлэх зорилго оршиж байгаа. Энэ бол Үндсэн хуулийн маш том суурь зарчим. Тэгэхээр ААН-үүдийг татвар төлөхгүй байхад уриална гэдэг бол маш аюултай үзэгдэл.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн