Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдсэнийг танилцуулав

Жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ хэрхэн нэмэгдсэнийг танилцуулав
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 5
МҮЭХ-оос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн байдлаарх харьцуулсан судалгааг танилцууллаа.
Тус судалгаагаар Улаанбаатар хотод:
-Цагаан будаа нэг кг 3000 төгрөг байсан бол 6900 төгрөг болж, 130 хувиар өссөн
-Элсэн чихэр 2800 төгрөг байсан бол 5320 төгрөг болж, 90 хувиар өссөн
-Шар будаа нэг кг нь 2800 төгрөг байсан бол 5000 төгрөг болж, 78,6 хувиар өссөн
-АИ-92 автобензин 1450 төгрөг байсан бол 2390 төгрөг буюу 64,8 хувийн өсөлттэй
-Дизель түлш 2190 төгрөг байсан бол 3130 болж, 42,9 хувийн өсөлттэй
-Ам.доллар 2022 оны гуравдугаар сард 2850 төгрөг байсан бол одоо 3200 болж өссөн
-Сонгино 75 хувийн өсөлттэй
-Төмс 1200 төгрөг байсан бол 1440 төгрөг болж, 20 хувийн өсөлттэй
-Лууван 50 хувийн өсөлттэй 
-Тахианы мах 22,4 хувийн өсөлттэй 
-Адууны ястай мах 20 хувийн өсөлттэй
-Үхрийн ястай мах 12000 төгрөг байсан бол 14000 төгрөг болж 16,7 хувиар өссөн
-Үхрийн цул мах 14000 төгрөг байсан бол 16000 төгрөг болж 14,3 хувиар
-Ургамлын тос 5500 төгрөг байсан бол 8100 төгрөг болж 47,3 хувиар
-Сүү 2900 төгрөг байсан бол 3700 төгрөг болж 27,6 хувиар  
-Газ 970 төгрөг байсан бол 1855 төгрөг буюу 91,2 хувиар өссөн өссөн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн