Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ.Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой.Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР