Нийслэл | 3 мин уншина

УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг Хэнтийн Засаг даргаар томиллоо

УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбыг Хэнтийн Засаг даргаар томиллоо
Нийтэлсэн 2016 оны 7 сарын 18

Хэнтий аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан өнөөдөр 11 цагт аймгийн сонгуулийн хорооноос 2016 оны сонгуулийн үр дүнгийн талаарх мэдээлэл хийснээр эхэллээ.

Анхдугаар хуралдааныг тухайн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад төлөөлөгч П. Жавзанрагчаа даргалан явууллаа.

Хуралд нийт 39 төлөөлөгч оролцохоос 38 төлөөлөгч хүрэлцэн ирж, 1 төлөөлөгч чөлөөтэй буюу 97.4%-ийн ирцтэй байлаа. Энэ удаагийн 2016 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-ын 30, АН-ын 9 төлөөлөгч сууж байгаа бөгөөд үүнээс эрэгтэй 31 , эмэгтэй 8 төлөөлөгч байна.

Тус хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж, энгэрийн тэмдэг, үнэмлэхийг нь гардуулан өгсөн юм.

Мөн аймгийн ИТХ-ын дарга, аймгийн засаг даргыг сонгож баталлаа. Аймгийн ИТХ-ын даргаар Лхамын Батсайхан, аймгийн засаг даргаар Наваансамдангийн Ганбямба нар томилогдлоо.

Харин ИТХ-ын тэргүүлэгчдийг нийт 11 тэргүүлэгчтэй байхаар тогтсон бөгөөд МАН-ын бүлэг МАН-аас 10 төлөөлөгч, АН-аас 1 төлөөлөгчийг оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн бол Ардчилсан намын бүлгээс тэргүүлэгчдэд 3 төлөөлөгч оруулах санал илэрхийлж, олонхийн саналаар 10:1 -ийн харьцаатай байхаар тогтов.

Нийт төлөөлөгчдийн дундаж наслалт 43, хамгийн ахмад нь 65 настай Өмнөдэлгэр сумаас сонгогдсон төлөөлөгч П.Жавзанрагчаа бол хамгийн залуу нь 32 настай Дархан сумаас сонгогдсон төлөөлөгч Ж.Энхтөр юм. ИТХ-д анх удаа сонгогдсон 24, 2 ба түүнээс дээш сонгогдсон 14, хамгийн олон буюу 5 удаа сонгогдсон төлөөлөгчөөр Баян-Овоо сумын Д.Баянмөнх нэрлэгдлээ. Ажил мэргэжлийн хувьд багш-9, эрхзүйч-4, инженер-4, эмч-3, эдийн засагч-2, бусад мэргэжлийн 17, боловсролын хувьд 94.8% дээд, 5.2% бүрэн дунд боловсролтой төлөөлөгчдөөс шинэ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрджээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Л.БАТСАЙХАН

Эцгийн нэр, өөрийн нэр

Лхамын Батсайхан

Жил :Нохой

Төгссөн сургууль

1988 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль

1999 онд Цагдаагийн дээд сургууль,

2003 онд Удирдлагын академи

Мэргэжил, боловсрол

Дээд, Эрхзүйч, төрийн удирдлагын менежер, бизнесийн ухааны магистр

Ажлын туршлага

Аймгийн шүүхэд ажилтан, нарийн бичгийн дарга, шийдвэр гүйцэтгэгч, ШШГА-нд шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргаа, хууль зүйн хэлтсийн дарга, аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, Аймгийн Засаг даргын зөвлөх, аймгийн Монгол Ардын Намын хорооны даргын зөвлөх

Гэр бүлийн байдал

Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

Гавъяа шагнал:

2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2007 онд “Хууль зүйн Тэргүүний ажилтан” цол тэмдэг

2015 онд “Алтангадас” одон

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ГАНБЯМБА

Эцгийн нэр, өөрийн нэр

Наваансамдангийн Ганбямба

Жил: Нохой

Төгссөн сургууль:

1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль

1980 онд Монгол Улсын Их Сургууль

1994 онд Москва хотын Нийгэм эдийн засгийн сургууль

Мэргэжил, боловсрол:

Түүхч, Эдийн засагч, Эдийн засгийн ухааны доктор, профессор

Ажлын туршлага:

1980-1982 онд Өндөрхаан хотын 10 жилийн 1 дүгээр сургуульд багш

1982-1985 онд Бор-Өндөр хотын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч

1985-1989 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороонд тасгийн эрхлэгч

1990-1991 онд Хэнтий аймгийн МАХН-ын хорооны нарийн бичгийн дарга

1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн

1992-1996, 2000-2004, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишїїн

1996-1999 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх

2007-2008 онд ХХААЯ-ны Дэд сайд

2013 оноос Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга

Сонгуульт ажил:

Хэрэглэгчдийн Эрх Ашгийг хамгаалах Нэгдсэн холбоодын Ерөнхийлөгч

Монгол Ардын Намын бага хурлын гишүүн

Гэр бүлийн байдал

Ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт

Гавъяа, шагнал:

2001 онд Алтангадас одон

2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн