Улс төр | 4 мин уншина

​Сонгуульд өрсөлдөх ураг төрлийн хэлхээтнүүд

​Сонгуульд өрсөлдөх ураг төрлийн хэлхээтнүүд
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 30

УИХ-ын 2016 оны сонгуульд улстөрийн 11 нам, гурван эвсэл оролцохоор Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авсан билээ. Сонгуулийн тухай хуульд заасанчлан тавдугаар сарын 23-28-ны өдрийн хооронд улстөрийн нам, эсвлүүд сонгуульд оролцох нэр дэвшигчээ торуулсан. Өнгөрсөн баасан гаригт МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, бусад намуудын удирдах зөвлөл хуралдаж хуульд заасан хугацаандаа багтаж нэр дэвшигчдээ тодрууллаа. Сонгуульд нэр дэвшигчдийн дундахь сонин содон, ураг төрлийн холбоог нь сонирхож үзье. Том намуудаас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд ах, дүү, баз хүргэд зэрэг ураг төрлийн хэлхээтнүүд толгой цохиж байна.

УИХ-д сууж ч байвал ах, дүүгийн хэлхээ холбоо нөлөөлөхгүй болжээ. Сонгуулийн 18 тойрогт буюу Завхан аймагт Нарантуул олон улсын худалдааны төвийн босс гэдгээр нь эчнээ танил болсон Ш.Сайханбамбуу төрсөн дүү Ш.Батсамуутай өрсөлдөнө. Тодруулбал, Ш.Батсамбуу нь МАН-ын Бага хурлын гишүүн бөгөөд тус намаас Завхан аймгийн 18 тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй. Тэгвэл Ш.Сайхансамбуу нь УИХ-ын гишүүн Х.Уянгын Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Гэхдээ ах дүү хоёр чамгүй хүчтэй өрсөлдөгчтэй. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан З.Нарантуяа АН-аас нэр дэвиж буй. Мэдлэг боловсрол, төрд ажилласан туршлагын хувьд ах дүү хоёрыг хол хаяна.

Ш.Сайхансамбуу өмнө нь МАН-аас Завхан аймагт нэр дэвшиж чадаагүй юм. Харин түүний дүү Ш.Батсамбуу МАН-ын Бага хурлын гишүүн болж, цаашлаад ахтайгаа нэг тойрогт өрсөлдөхөөр болсон нь олны анхаарлыг татаж буй. Олны яриагаар ах дүү хоёр түнжин тасарч, дүү нь ахынхаа тойргийг булаасан гэх. Гэхдээ ах дүү гээд заавал нэг нам байх албагүй шүү дээ. Цусан холбоо нэг ч улстөрийн эрх ашиг өөр байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн, Ш.Сайхансамбуугийн том охин С.Эрдэнэтуул МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшихээр болсон. Өөрөөр хэлбэл, Ш.Сайхансамбуугийн төрсөн дүү нь МАН-аас УИХ-ын сонгуульд, охин нь МАН-аас ИХТ-д, өөрөө Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас УИХ-д дэвших нь.

Базууд нэр тойрогт өрсөлдөнө

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар нэг айлын баз хүргэчүүд. Тэд Ховд аймгийн УИХ-ын сонгуулийн 35 дугаар тойрогт өрсөлдөнө. Өмнө нь УИХ-ын 2012 оны сонгуулиар хоёулаа Ховдод ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар базууд Ховд аймгийн 35 дугаар тойрогт АН, МАН-аас өрсөлдөж, хоёулаа биш нэг нь сонгогдох магадлалтай болж байна. Ингээд базуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөх бололтой.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү, охин хоёр 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Д.Бямбасүрэн гуайн том хүү, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хүдэр-Ян Тусгаар тогтнол эв нэгдийн намд элсч, тус намаас Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт нэр дэвшинэ. АН-аас Б.Гарамгайбаатар, МАН-аас Л.Оюун-Эрдэнэ нартай өрсөлдөнө. Харин Д.Бямбасүрэн гуайн том охин Энхбайгаль АН-аас Төв аймагт МАН-ын дарга М.Энхболдтой өрсөлдөнө. Б.Энхбайгаль нь гадаадад боловсрол эзэмшсэн, Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогыг боловсруулах Ажлын хэсгийг ахлаж байсан туршлагатай нэгэн юм.

“Мон-Уран”-ы эгч дүүс энэ сонгуульд хэр өнгөтэй байх бол. Эх баригч намаас УИХ-ын гишүүн, “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүү Дундговь аймгийн 16 дугаар тойрогт нэр дэвших бол түүний эгч Б.Саранчимэг МАН Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон. УИХ-ын гишүүн Г.Батхүү Хан-Уул дүүрэгт нэр дэвшихтэй зэрэгцэн түүний эгч Г.Батчимэг Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар дүү С.Гантуяатай хамт УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Ингэхдээ С.Ганбаатар Эх орончдын нэгдсэн эвслээс Дархан-Уул аймагт нэр дэвших бол дүү нь Баянзүрх дүүрэг бие даан нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар чуулганаар сонгуулийн тойрог хуваах асуудлыг хэлэлцэж байхад “Чадалтай аавын хүү Увсад ирж надтай өрсөлдөөрэй” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл УИХ-ын гишүүний нэр дэвшсэн Увс аймгийн 33 дугаар тойрогт АН-аас Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжав нэр дэвшиж өрсөлдөхөөр боллоо. Ч.Хүрэлбаатар гишүүнд чадалтай аавын хүү биш чадалтай аавын охиныг өрсөлдүүлэхээр АН нэрийг нь дэвшүүлжээ. Харин цагтаа Х.Баянмөнх аваргын чадалтай хүргэн гэгдэж байсан Дархан аварга А.Сүхбат МАН-аас Төв аймагт нэр дэвшихээр боллоо

Баянзүрх дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 54 тойрогт урлагийнхан хоорондоо өрсөлдөнө. МУГЖ, дуучин С.Жавхлан Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвших бол “Монгол тулгатны 100” эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин МАН-аас нэр дэвшиж, АН-аас Д.Арвин, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Ц.Төмөрбаатар нартай өрсөлдөнө. Харин бусад тойрогт урлагийнхнаас нэлээд хүн УИХ-д нэр дэвших нь тодорхой болсон. Тодруулбал, Баянгол дүүргийн 69 дүгээр тойрогт дуучин М.Нарантуяа биз даан нэр дэвших бол АН-аас Г.Эрдэнэтунгалаг Сэлэнгэ аймагт, МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт “Их засаг”-ын Ням-Осорын хүү Н.Учрал нар нэр дэвших нь тодорхой болсон билээ.

Эн удаагийн сонгуульд нэлээд хэдэн бөх “зодоглох” нь тодорхой боллоо. Олимпын аварга Н.Түвшинбаяр Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшихээр боллоо. Мөн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дархан-Уул аймагт Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас нэр дэвшинэ. Төв аймагт МАН-аас Дархан аварга А.Сүхбат дэвшинэ. Ард түмний хайртай бөхчүүд УИХ-ын гишүүн болохоор ард түмнээс санал горилоо. 

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн